Тэнгэр ниргэж тэнгис ширгэсэн ч бид найзууд

Хазгай гишгэж хальтарч унасан ч бид найзууд


Хайрандаа шатаж хагацаж нийлсэн ч бид найзууд


Холын хол сурахаар одсон ч БИД НАЙЗУУД

Friday, September 11, 2009

Номоо аваарай















За энэ нөгөө Мекей багшийн ном татахад илүү амархан байх гэж бодоод тавив.
http://share.gogo.mn/q4f3GAsPss52951260672810/Sh.a.a.g.pdf

Хамгийн эхний сэтгэгдэл АД


За юуны өмнө энэ мэдээг уншиж байгаа бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Одоо би Монгол Улсын Их Сургуулийн Математик Компьютерийн Сургуулийн Эдийн Засгийн Математик Загварчлалын 1А ангид сурч, мөн энэ гайхамшигтай ангийн "Ангийн Дарга" гэдэг энэ эрхэм хүндтэй цолыг авч сурч байгаадаа маш их баяртай байна. Анх энэ ангид орж ирээд хичээлд сууж одоогийн ангийнхаа дарга болно гэж төсөөлөөчгүй хичээлээ бичиж суусан юмсан. Уул нь оюутан болоод ангийн дарга болж сурна гэдэг хамгийн хэцүү мэт санагдаад анхандаа "ямар ч байсан ангийн дарга л болдоггүй юм шүү" гэж бодож байсан ч хэдхэн хоног энэ ангид суугаад миний сэтгэгдэл эрс тэс өөрчлөгдсөн дөө. Магадгүй энэ бодлийг одоогийн манай ангийн элэг дотно нөхөд маань өөрчилсөн байх гэж боддог. Хүнд хэцүү үед тусалж, надад хэрэгтэй их зөвлөгөө өгч, танилцаад удаагүй байсан ч хэдийнээ аль дээрийн нэг найзууд, нэг ангийнхан байсан мэт энэ харилцаа намайг энэ сайхан ангид суралцаж, хийж бүтээж, "Ангийн дарга" хийхэд маань тус болж, амар болгож байгаа шүү. Ингээд ангийнхаа бүх хүүхдүүдэд талархаж байгаагаа илэрхийлээд "БАЯРЛАЛАА" гэж томоос том бичье дээ.