Тэнгэр ниргэж тэнгис ширгэсэн ч бид найзууд

Хазгай гишгэж хальтарч унасан ч бид найзууд


Хайрандаа шатаж хагацаж нийлсэн ч бид найзууд


Холын хол сурахаар одсон ч БИД НАЙЗУУД

Monday, December 27, 2010

Тайвнаа сайн яваад Эрдэмтэй Монгол Улсаа хөгжүүлэх боловсон хүчин болоод ирээрэй!



Тайвнаа андаа Алс холын харийн нутагт бие бодож яваарай.... Очоод хичээлээ сайн хийгээд хэлтэй устай Мэдлэг боловсролтой сайхан залуу болоод ирээрэй...

Тэнгэр ниргэж тэнгис ширгэсэн ч бид найзууд

Хазгай гишгэж хальтарч унасан ч бид найзууд

Хайрандаа шатаж хагацаж нийлсэн ч бид найзууд

Холын хол сурахаар одсон ч БИД НАЙЗУУД шүү


Манайхаан Сэтгэгдэл үлдээгээрэй... Заавал.. Тайвнааг л гэж байгаа бол...

Wednesday, December 22, 2010

Эх орныхоо хөгжилд Залуус бидний оролцоо

Монголчууд бид дэлхийн түвшинд хүрэх тухай ярьдаг гэтэл

Дэлхийд Монголын түвшинд хүрээгүй зүйл олон бий !!!

Хөх азийн цээжин дээр ирж буцахын учир

Хүмүүний алтан заяа энд байхын учир

Тунгалаг шандны толионоос хулантай хамт хөл алдаж рашаан амсхын учир

Тууриан тамгатай хөрсөн дээр унагатай тэмцэж хөлд орохын учир

БИ МОНГОЛДОО МЭНДЭЛСЭЭН

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ …. хэмээн их зохиолч Ш.Гүрбазар эх орноороо бахархан шүлэглэсэн. Тиймээ энэ Монголоор чинь би ч бас гоёдог !.

Монголоороо гоёдог миний бие Өлзийсүрэн овогтой Соёл - Эрдэнэ нь Увс аймгийн Тэс сумын ахлах сургуулийг төгсөөд, улмаар ОХУ-ын Эрхүү хотын ТИС-д (НИ ИрГТУ оросоор) геологийн чиглэлээр суралцаж байна. Би оюутан болсноороо зорилго гэж, гадаад сурсанаараа эх орон гэж юу болохыг мэдсэн. Палеонтологийн шинжлэх ухааны доктор профессор МУИС-ийн Геологийн-Минералогийн тэнхимийн багш А.Пэрлээ нэгэн лекцэн дээрээ “Та бүхэн 10 жилд суралцахын тулд сурдаг байсан бол оюутан болсноор амьдрахын тулд сурдаг” хэмээн хэлсэн, оюутан бидний өглөөнөөc орой хүртэл тасралтгүй үргэлжлэх оюуны хөдөлмөр болон энэ бүхний эцэст эх орны хөгжил гэж, түүнд оруулах миний оролцоо гэж юу болохыг сайтар ойлгосон. Монголчууд бид “Биеэ засаад гэрээ зас гэрээ засаад төрөө зас” хэмээн эрт дээр үеэс сурган хүмүүжүүлж ирсэн. Иймд би юуны өмнө оюунлаг боловсролтой мэргэжилдээ мэргэшсэн, иргэншсэн иргэн болж төлөвших ёстой.

Өнгөрсөн зун Монголын үндэсний олон нийтийн телевизрийн аялалын цаг нэвтрүүлгээр Сингапур улсын тухай гарч байсан санагдана. Сингапур улс маш богино хугацаанд өсрөнгүй хөгжсөн ( Азийн дөрвөн бар улсын нэг ), маш бага хэмжээний газар нутагтай болон ямар ч ашигт малтмалгүй улс. Энэ улсын хувьд хөгжлийн ганц гарц нь иргэнээ оюунлаг боловсролтой иргэншсэн иргэн болгон хөгжүүлж чадсан явдал юм. Мөн түүнчлэн Пакистаны эдийн засагч Махбуб Ульхак хүнийг эдийн засгийн хөгжлийн хөдөлгөгч хүч төдийхэн мэтээр авч үздэг байсан энэ системийг өөрчлөн “Хүний хөгжлийн индекс ” - ийн онолыг боловсруулсан. Түүний энэ онолыг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч хэрэгжүүлэх болжээ.

Хүн төвтэй улс гүрэнд хөгжил мандан бадарч байдаг!

Өнөөдөр Монголчууд бидний дунд уул уурхай ашигт малтмал нь хөгжилийн алтан бурхан болон нэрлэгджээ. Гэтэл бид 7 грамм цэвэр металлыг 1$-аар экспортолдог, энэ металлаа машин болгоод 10$-аар, онгоц болгоод 100$-аар, электрон болгоод 1000$-аар импортоор эргүүлж авч байна. 1$- ыг 1000$-аар бид сольж байна, 1000$- ын 999$- н цэвэр хүний хөгжил, оюун ухаан.

Эрдмийн хэт цохивол хөгжилийн гал бадармой!

Хорвоо дээр 2 төрлийн азгүйчүүд амьдардаг нэг дэхь нь бодсоноо хийддэгүй хоёр дахь нь юу хийж байгаагаа боддоггүй хүмүүс. Харин би өөрийгээ азтайд тооцож байна, учир нь би зорилгоо биелүүлж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах гэж сурч боловсорч байгаа тул. Энэ бүхний дараа миний хэлэх гэсэн үг бол монголчууд бид түүний дотроос улс орны минь ирээдүй болсон оюутан залуус бид өөрөө өөрөөгөө хөгжүүлж оюунлаг боловсролтой иргэншсэн иргэн болгон төлөвшүүлэх нь бидний эх орныхоо хөгжилд оруулж байгаа анхны бөгөөд хамгийн оновчтой алхам.

Эх орныхоо хөгжилд Миний зорилго – Миний оролцоо

Бидний зорилго – Бидний оролцоо.

Иргэн баян бол улс баян Иргэн ухаанлаг бол улс хөгжилтэй ……!!!

2010 оны 1 сард хүний хөгжилийн төвөөс гаргасан тооцоогоор Монголчууд хүний оюуны чадвараараа дэлхийн 200 гаруй орноос 24 дүгээрт, харин хүний хөгжилөөрөө 115 дугаарт оржээ. Энэ тооцооноос хархад бид оюунлаг боловсролтой иргэн болгон хүнээ хөгжүүлж чадваас удахгүй хүний, улсын хөгжилөөрөө дэлхийд тэргүүлэх цаг иржээ. 13 дугаар зуунд бид сэлмээ барин нум сумаа агсан морио унасаар дэлхийн тэн хагасыг эзэлж байсан бол одоо үзгээ барин ухаанаа хурцалж дэлхийд манлайлах цаг иржээ.

Би хийхгүй юм бол хэн хийх юм бэ

Одоо хийхгүй юм бол хэзээ хийх юм бэ !!!

Дэлхийд IQ-аараа тэргүүлдэг 13 дугаар зууны агуу их удирдагч Чингисийн удмын монгол хүн гэдгээ хэзээ ч бүү мартагтун…… !!!


Эх сурвалж: http://soyoloo2020.blog.gogo.mn

Saturday, November 6, 2010

Баттөр багштай ЭЗМЗ2 ангийн оюутан мөн л бол заавал унш...!

Энэ мэдээг уншиж байгаа таньд энэ өдрийн мэндийг хүргье! Нэг горимийн санал байнаа манайхаан. Горимийн санал ч гэх юм уу гуйлт ч гэх юм уу? сайн мэдэхгүйл байна. 2013 оны төгсөлтнийхний гэдэг нэртэй Нэг блог байгаад байдаг хүн ч ордоггүй хааяа ганц хоёр хүн орхоороо хүний урманд ганц ч сэтгэгдэл бичихгүй гардаг. Энэ блог дээр сэтгэгдэл бичдэг 2, 3 хань хүүхэд байгаа. 33 хүүхэдтэй ангиас энэ блогруу 3 хань хүүхэд орсон байна гэж лав байхгүйл байх. Ядаж 20 нь орсон л байх. Мэдээ Мэдээлэл нэмдэггүй юм аа гэхэд Мэдээ Мэдээлэл нэмж байгаа нэгэн дээ дэм урам зориг өгөөд ганц сэтгэгдэл бичиж үлдээгээрэй гэж таниас хүсэх байна. Мөн боломжтой бол ямар нэг нь мэдээ мэдээлэл нэмэхийг хүсье!
АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА!

Объект хандалт програмчлалын үндэс

Монгол хэл дээр Объектийн видео хичээл орууллаа. Манай ангийханд их хэрэгтэй зүйл байна.
Видео хичээлрүү орох гэдэг дээр дараад хичээлрүүгээ ороорой!

Ердийн дифференциал тэгшитгэл

Ердийн дифференциал тэгшитгэл хичээлийн ном орууллаа манайхаан. Татах гэсэн дээр дараад татаад аваарай!

Tuesday, September 28, 2010

Borland C++ helnii programiig shuud tataj avahaar tawilaa


Объект хандалтат програмчлалын үндэс хичээл дээр бидний ашигладад Борланд С++ програмыг хэрэгтэй байх гэж бодоод татахаар тавилаа манайхаан татаад аваарай


Татаx гэсэн бичиг нь дээр дараад татаад аваарай! амжилт!
TaTax

Thursday, September 23, 2010

RealMon

За манайхаан нөгөө яриад байсан бүх фонт таниулдаг программ татаад аваарай.

Tuesday, July 27, 2010

Үүнийг өөрөө бичээгүй ч гэлээ........

Өргөө гэр минь “МКС”

Өмчлөх гэр минь "ЭЗМЗ-2"

Өргөөний эзэн ньСонинхангай

Тоонт гэрийн 17 охид

Торгон хилийн 17 хөвгүүн

Энэ бол манай анги эргээд олдошгүй "ЭЗМЗ-2"

Нэг 10 жилийн ангын блог сонирхож байгаад таалагдаад байхаар нь жоохон өөрчлөөд тавичлаа хэхэ....

Sunday, July 25, 2010

Хичээл амарсанаас хойших "FIRST" мэдээлэл

За Манай ангийхаан сайн уу? Юу байцгаана? Амралт сайхан уу? Яаж амарч байндаа. За бүгдээрээ ганцхан сарын дараа буюу 30 хоногын дараа 2 курст орох гэж байна. :). За тэгээд өнөөдөр хичээл амарсанаас хойших анхны мэдээлэлээ тавих гэж байна. Манай Мажаачимаа, Нямбаатар 2 маань мал дээрээ байгаа сураг байсан....
Харин энэ зуны хамгын том мэдээ нь манай АД маань анхныхаа цомогыг гаргасан байнаа. За тэрхүү Цомогны нэр нь" FIRST...." гэнэ шүү. За тэгээд энэхүү цомогыг манай ангийхан бүгдээрээ татаж аваад сонсоно гэж найдаж байна. Сониодоо цаашдын уран бүтээлтд нь өндөрөөс өндөр амжилт хүсье. Манай АД хамгын сайн АД шдээ хэхэ. Бас гоё дуулдаг шүү хэхэ :)

Татаж авах гэсэн дээр дараад татаж аваарай!

Татаж авах


За 9 сарын 1 хүртэл баяртай!
Та бүхэнээс нэг зүйлийг хүсэхэд СЭТГЭГДЭЛ заавал үлдээгээрэй!

Tuesday, June 8, 2010

Сүүлчийн шалгалтааа бүгд сайн өгнө шүү! Манайхаан................


Манай анги 2009 өөс 2010 оны хичээлийн жилдээ үнэхээр их амжилт бүтээлээр дүүрэн байсан гэж хувьдаа би бодож байнаа......
Юуны өмнө Сониодоо баярлалаа гэж хэлье! Учир нь манай Сонио шиг ангын дарга ховор шүү манай Сонио маань анги хамт олныхоо төлөө туушдаа тэмцэж чадсан гэж би бодож байна. ЭЗМЗ 1А гэдэг ангид би дандаа гоц хүүхдүүд сурдаг гэж боддий шд. Яагаад гэвэл төрөл бүрийн авъястай хичээл зүтгэлтэй хүүхдүүд энэ ангид байдаг байхаа. За тэгээд манай ангиас 2 нь гадаад явлаа тэр 2 маань сайн яваа гэсээн хэхэ За тэгээд энэ хичээлийн жилийн манай ангыхан маань 6 сарын 9 нд өгөх гэж байна. Сүүлийн тэмээний ачаа хүнд гэдэг шиг энэ шалгалт хүнд байх байхаа гэхдээ манай ангыхан маань тултал нь хичээвэл ямар ч бэрх шалгалтыг даван туулж гарч чадна гэж би бодож байна. За тэгээд бүгд шантарахгүйгээр сүйлийн шалгалтандаа сайн бэлдэж байгаад энэ шалгалт нь дээр эзмз 1а д ямар гов хүүхдүүд сурадагыг батлаад өгье хэхэ ажа ажа амжилт Урагшаа манайхаан бид нар үргэлж манлайлагч анги нь байхын төлөө бүгд хичээгээд үзье!

Saturday, April 17, 2010

За юуны өмнө энэ мэдээг уншиж байгаа танд энэ өдрийн мэндийг хүргье! Нэгэн зүйлийг хэлхэд энэ мэдээг ЭЗМЗ 1а ангийхнаас Номиодоо зориулж байнаа.
Яагаад гэвэл манай Номин маань Америк улсад сурхаар явах гэж байгаа билээ. Энэ мэдээг та бүхнийг уншиж байхад Номин маань зорисон газраа хүрцэн ч байж магадгүй юмаа. Манай Номин маань цоглог, хөгжилтөй, сэргэлэн охин болхоор хүний газарт бие даагаад явж чадах байхаа (хэхэ наргиа шүү манайхаан хэхэ) . За тэгээд Номиодоо хэдэн зүйлийг чандлана захъя. Номио сайн сонсож бай хэхэ. Хүний газар бие бодож яваарай. Хамгын гол нь эрүүл байх юм шүү. Эрүүл байж байж л ихийг сурж эх орноо хөгжүүлнэ шүү дээ Номио минээээ. хэхэ. За тэгээд зорисон газраа саадгүй явж очоод ихийг сурж ирээд МОНГОЛ гэдэг улс орноо хөгжүүлээрэй. Номин гэдэг хүүхэд Эзмз гэдэг ангын оюутан 4 жилийн турш байх болноо. Эзмз-ыхан Бүгдээрээ Номиодоо хайртай шүү сайн яваад ирээрэй найзаа

Friday, March 19, 2010

huvguuddee bayriin mend!!!


оройтсон ч гэсэн баярын мэнд!!! <яаруу хийсэн тул жаахан элдэв гажиг юм байж магадгүй>

Thursday, March 11, 2010

Нинжээ сайн яваад ирээрэй


2009.09.01 Энэ л өдөр аль нь манай анги юм болоо ? гэсэн 34 хүүхэд ЭЗМЗ гэдэг ангид анх орж ирсэнсэн. Энэ өдрийг бид хэзээ ч мартахгүй. Яагаад гэвэл энэ өдөр бид нарын их сургуулийн босгыг алхаж оюутан болсон өдөр. Энэ өдөрөөс хойш бид танилцаж, бие биенийгээ таньдаг болж хоромхон хугацаанд дотонсон олон жилийг хамт өнгөрүүлсэн мэт санагдана. Тэр цагаас хойш олон өдөр сар өнгөрчээ. Өнөөдөр миний үүний тухай ярих болсон шалтгаан бол манай ангийн Нэг анд найз маань Япон улсад явж суралцахаар болж байна. За тэгээд найз Нинжбадгар-таа хүний нутагт биеэ бодож яваарай, ихийг сурж ирээд Монгол улсынхаа хөгжилд нэмэр болж Монголынхоо нэрийг гаргаарай. Манай Нинжээ маань морин хуурь тоглож сурсан. Японд очоод Монголынхоо язгуур урлагийн сайхныг гадаадын оюутнуудад бишэртэл нь ойлгуулаад өгөөрөй. За тэгээд сайн яваад ирээрэй . Нинжбадгар гэдэг нэгэн хүүхэд ЭЗМЗ гэдэг ангийн оюутан гэдэг нэрийг 4 жилийн турш зүүж явах болноо. Нинжээ дээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. ЭЗМЗ ангийнхан чамайгаа үүрд дурсан явах болноо.

Monday, March 8, 2010

Инээвэл залуужнаа гэж.............

*********
Химийн хичээл дээр багш нь ангидаа хандаж: -Та нартыг химийн аль нэгэн бодисоос нэг килог vнэгvй ав гэвэл та нар ямар бодис авах вэ? Маша: -Нэг кило алт авна. Тэгээд бенц 600 авч унаад л. Бvх хєвгvvд миний араас vхэн хатан гvйгээд л … Петя: -Би нэг кило цагаан алт авна. Цагаан алт алтнаас илvv vнэтэй болохоор би Феррари авч унаад бvх охидууд минийх болно. Вовка: -Би л бол силиконоос єєр юм юу ч авахгvй. -Яагаад тэр билээ? -Манай эгч силиконоор хийсэн хоёрхон хиймэл хєхтэй. Тэгсэн мєртлєє манай хотын бvх лаг тэрэгнvvдийг дураараа унадаг юм чинь.
********
Дондог эмч өрөөндөө өөртэйгөө ярин сууна.
-Шшшшш Дондог минь чи нээрээ өвчтөнтэйгээ яаах гэж бэлгийн харьцаанд орвоо.
Гэхдээ яаадгийн би энэ хорвоо дээрх эмч нараас ямар ганцаараа өвчтөнтэйгээ хавьталд орсон биш ер нь яаадгийн.
Үгүйээ гэхдээ чи чинь малын эмч шүү дээ.
********
Оюутнуудаас шалгалт авч байна. Шалгалтыг тестээр авч байгаа болохоор "тийм" эсвэл "vгvй" гэж хариулах байлаа. Гэтэл нэгэн оюутан зоос шидээд л дугуйлаад байна гэнэ. Багш "энэ удахгvй дуусах юм байна" гэж бодоод л сууж байж. Тєдєлгvй шалгалтын цаг дуусч бvх оюутан материалаа єгєєд гараад явцгаалаа. Нєгєє оюутан суугаад шидээд л бичээд байх юм гэнэ. Залхсан багш очоод:
- Дууссан уу? гэтэл
- Тийм гэж.
- Тэгээд юугаа хийгээд байгаа юм єгєєч гэтэл оюутан:
- "ШАЛГАЖ БАЙНА" гэжээ.
**********

Sunday, March 7, 2010

Ээжээ......................

Бодоод байсан чинь өмнө нь ямар нэг шүлэг оруулж байгаагүй юм байна. Энэ удаа мэртын 8 ны өдөр буюу олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр ээжийн тухай шүлэг тавилаа.

* * * * * *
Од гарагасийн ертөнцөд
Онцлон байж дэлхий бидний ээж
Дэд тэнгэр минь аав
Дэргэдэх ижий минь бурхан
Зүйрлэх сайхан үгс байхгүй ч
Зөв буруугийн зөн совин минь та
Байгаль дэлхий юунаас үүсэв?
Бурхан ээж таниас үүсэлтэй
Ачтай буянтай та минь
Амьдралын минь эхлэл
Амин зүрхний минь эзэн
Алдхан биений минь жаргал
Нарт ертөндийн жамаар
Намар дуусаад ахиад ирдэг ч
Таныг хайрлах сэтгэл минь
Тавин зууны цаана ч байсаар л байх болно.

Ээжээ ! хүү нь таньдаа хайртай!...
* * * * *

3-р сарын 8 энэ өдөр жилд ганц л удаа тохиодог. Энэ өдөр биднийг төрүүлж өсгөсөн ижий болон монголын бүх эмэгтэйчүүд маань баярладаг. Эзмз 1а- ын хаа бүх охидуудаа "Амьдралыг дандаа инээдээр зурж Аз жаргалын хатан нь байгаарай Үзэсгэлэн гоогоор өөрийгөө чимэж Үргэлж залуу гэрэлтэж яваарай" гээд мартын 8 ны гал халуун мэндийг хөвгүүдээс нь хүргэж байнаа!

юуны өмнө ангийнхаа блогоор зочилж байгаа таны энэ өдөрийн мэнд хүргье! Манай анги урлагын үзлэгтэ 2 хон өдөр бэлдээд чамлашгүй их хичээл зүтгэл гаргалаа! Манай анги 2 р байр нд орсон. Энэ ний утга учир нь манай ангийхан маан сэтгэлэсээ бэлдсэн юм. тэгээд урлагын үзлэгтээ сэтгэлээсэ бэлдсэн мөн юм нд ороогүй ч гэсэн оройн 10 , 11 цаг хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа!

Monday, February 1, 2010

02.02 нд орох хичээлийн хуваарь

Мягмар
08:00-09:30 англи хэл 2 3 8 р групп
09:40-11:20 эдийн засгин математик семниар
11.30-12.50 биеийн тамир
13.00-14.30 эдийн засгийн математик
аль ангид орхийн сайн мэдкү байнаа уучлаарай
бас нэг юм хэлхэд дараа хичээл ийн хувиараа бүтэнгээр нь оруулнаа хэхэ

Wednesday, January 13, 2010


Солонгост ирээд 9 сарыг үдлээ. 3 сарын дараа хэлний бэлтгэл дуусаж хавраас мэргэжлийн хичээлүүдээ сонсож эхлэнэ. Нэг үгээр “Эрхүү”-гийн нэг жилийн бэлтгэл шувтрах шатандаа явж байна гэх үү дээ. Энэ хугацаанд “хэлд орж”, эргэн тойрон дахь мэдээллийг ам дамжуулж биш бодитоор хүлээн авахтайгаа болон, мөнхүү Солонгос дахь Монгол оюутны амьдралыг бага сага гадарлах болсон. Хэдийгээр хал үзэж халуун чулуу долоосон архаг оюутан болоогүй ч, өөрийн ойлгож мэдэрсэнээ цаашид Солонгост сурахаар зэхэж байгаа хүүхэд залуучуудад хэрэгтэй болов уу гэдэг үүднээс оруулж байна.

Солонгост ирэхээс өмнө Австрали, Английг илүүтэй сонирхож тухайн орны сургуулиудыг голчлон судалж байсан. Ингээд тус орнуудын ямар ч сургуулиас заавал тавьдаг үндсэн шаардлага болох хэлний IELTS шалгалтыг өгч суралцах, тэтгэлэгт хамрагдах боломжтой болсон.

Гэсэн хэдий ч одоогоос яг жилийн өмнө “сэтгэлээс ургасан” шийдвэрийг даган Солонгост суралцахаар 3 сард ирсэн юм. Энэ шийдвэр маань амьдралдаа гаргаж байсан ухаалаг шийдвэрийн нэг яахын аргагүй мөн гэдэгт огтхон ч эргэлздэггүй. Анх ирээд мэдэхгүй зүйлүүдтэй багагүй нүүр учирч, буруу ташаа мэдээлэл дээр тулгуурлан гаргасан зарим нэгэн төлөвлөгөө удаа дараа бүтэлгүйтэж, заримдаа бүүр “мэдэх мэдэхгүйн” хооронд мэдэн будилах хүмүүсийн зааж чиглүүлэхээс илүүтэйгээр “сонжиж шинжих” тестүүдэд хальтарч бүдэрч үзлээ. Ингээд өөрөө биеэр туулж галын шугаманд “дайтаж” яваагийн хувьд хэлний бэлтгэлийн /курс/ талаарх мэдээллээс эхлэнээ.
Солонгос хэлний бэлтгэл:

Сөүлийн их сургууль /Seoul University/, КАИСТ буюу Korea Advanced Institute of Science and Technology бараг энэ 2 сургуулиас бусад бүх сургуулиудад Солонгос хэлтэй байх гэсэн шаардлагыг тавьдаг. Хэдийгээр зарим их дээд сургуулиудад Англи хэл дээр хичээл сонгон сонсож болох авч Солонгос хэл нь танд хөтөлгөө хоёр морьтой байхын давуу талыг өгнө. Нэмж тайлбарлавал, хичээлээс гадуурх бүх үйл ажиллагаанд 100 хувь оролцох, хэрэгт дурлан хошуу нэмэрлэх боломжтой гэх үү дээ. Тэгээд ч Солонгост сурч байгаа хүн Солонгос хэл, соёлыг мэдрэхгүй сурна гэж бас юу байхав. Ерөнхийдөө Солонгосын ямар ч их дээд сургуульд элсэхэд 4-р шатны Солонгос хэл үзсэн эсвэл Солонгос хэлний шалгалт өгсөн байх шаардлагатай гэж үздэг. Гэхдээ энд суралцаж байгаа оюутнуудын байр байдлыг ажиглахад энэ шаардлагыг хангаагүй оюутнууд бий нь бий. Энэ нь сүүлийн жилүүдэд Солонгосын их дээд сургуулиуд гадны оюутнуудыг татаж суралцуулах сургуулиа өргөтгөх, рейтингээ ахиулах /сургуулийн рейтинг тооцоход гадны оюутны тоо бас нэгэн үзүүлэлт болдогийн байна лээ/ гэх бодлогын үүднээс гадны орны оюутнуудын ирүүлсэн бичиг баримтыг хянаж нягтлан, Англи эсвэл Солонгос хэлтэй гэсэн мэдээллийг үндэслээд авчихдаг байсантай холбоотой юм билээ. Гэхдээ 2 жилийн өмнөөс гадаад оюутнуудтай холбоотой хэлний бэрхшээлийн асуудлаас эхлүүлээд олон асуудал урган гарч байгаатай холбогдуулан улсын гэх тодотголтой нэр хүндтэй сургуулиуд гадны оюутнуудад /тэр тусмаа Монгол оюутнуудыг цохон хэлэх хэрэгтэй болов уу/ харьцангуй “хатуурхаж”, элсэн орох босгоо багагүй чангатгасан гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу. Нэр хүндтэй буюу улсын тодотголтой их дээд сургуулиудын дэргэдэх хэлний курст элсэн, урилга авахад Солонгос хүнээр батлан даалт гаргуулсан байх шаардлагатай болсон байна лээ.

Нэг жилийн өмнө намайг элсэхэд ийм шаардлага тавьж байгаагүй юм. Гэхдээ энэ бол зөвхөн Монгол оюутанд тавьдаг шаардлага юм билээ. Зарим сургуулиуд ийм шаардлага тавихгүй байж болох юм. Тийм сургуулиас урилга авсан байлаа гэхэд виз мэдүүлэхэд Монголд суугаа Солонгосын Элчин Сайдын Яамнаас жаахан “маяглах” хандлага гаргах магадлалтай. Хэлний курсын нэг шат буюу level -ийн ерөнхий хөтөлбөр нь 3 сараар үргэлжилдэг бөгөөд нэг шатны төлбөр нь тухайн сургуулийнхаа рейтинг, аль хотод байгаагаас шалтгаалаад 900 мянгаас 1 сая 800 мянган воны хооронд хэлбэлзэнэ. Иймээс хувийн зардлаар Солонгост суралцах хүмүүст хандаж хэлэхэд хэлний курст ийм их мөнгө зарж байхаар Монголдоо Солонгос хэлийг сураад шалгалтыг өгчихөд маш их мөнгө хэмнэх юм байна лээ шүү. Солонгост хэлний курсаар ирэх оюутанд Монгол дахь Солонгосын элчин сайдын яамнаас D-4 ангилалын виз дарж өгнө. Солонгосын оюутны виз нь D-2, D-4 гэсэн хоёр төрөл байх бөгөөд D-2 нь их дээд сургуулиудад суралцах виз юм. /эндээс харна уу/ D-2, D-4 визээр ажил хийх: Ингээд оюутны визээр Солонгосын нутаг дэвсгэрт хэрэг зөрчил гаргалгүй суралцснаас хойш 6 сарын дараа оюутнууд хуулийнхаа дагуу цагийн ажил буюу арбайт хийх эрхтэй болдог юм билээ. Хэрвээ хэлний курст суралцагч нь 6 сар болсон бас өмнөх семестерийн /шатны/ нийт дүн нь 70-аас дээш байгаа тохиолдолд сургалтын албанд мэдэгдэж бүртгүүлээд ажил хийх эрхтэй болно.

Ажил хийх эрхийг олгохоос өмнө цагаачлалын албаны ажилтан ирж хүсэлт гаргасан оюутнуудад цагийн ажлын аюулгүй байдал, болон оюутан долоо хоногт хэдэн цагийн ямар ажил хийж болох талаар нарийн тайлбарлаж зөвлөгөө өгдөг юм билээ. Хэлний бэлтгэлд суухын давуу тал: Аливаа гадаад хэлийг нутагт нь сурах нь сургуулийн орчны баримжааг мэдрэх, нутгийн ард түмний соёл, зан заншилыг ойлгох, гадаад оюутны амьдралдаа дасах хамгийн эрх чөлөөтэй, боломжийн цаг хугацаа юм. Миний хувьд Англи хэлтэй учраас хэлний 2-р шатыг төгсөөд л магистартаа орчихно гэсэн төлөвлөгөөтэй байсан боловч яг миний мэргэжил буюу нийгмийн ухаанаар мэргэшихэд Солонгос хэлтэй байх нь зайлшгүй гэсэн шаардлагаар 4-р шат хүртэл нь үзэхээр болсон. Ер нь элсэлтийн процессыг ажиглаад байхад суралцах чиглэлээс хамаараад тэнхим бүр бас өөр өөрийн гэсэн онцлогтой байх нь бий. Гэхдээ мэдээж суралцах явцад энэ нь маш зөв алхам юм байна гэж ойлгож байгаа. Мэдээж аливаа зүйлийг биеэр мэдэрч байж л сайн муу талуудыг ойлгох юм даа.

Сургуулийн ерөнхий уур амьсгал, дүрэм журам, басхүү нутгийн соёл уламжлалыг мэдрэх нь цаашид өөрийнхөө чиглэлээр чиг алдахгүй бас ялих шалихгүй юманд цаг алдахгүй яг үндсэн гол луужингаа барьж сурахад тань тустай. Ер нь ажиглаад байхад Монголоос шууд магистар, докторт орчихсон хэлгүй оюутнууд мэр сэр байдаг. Тэдний хувьд хэлний бэрхшээлээс болоод удирдагч багш нартайгаа харьцаж чадахгүй эмээх, хичээлээ ойлгохгүй өнгөрөх гэх мэт асуудлуудтай тулгарч өдийг хүртэл ойд төөрсөн мэт учраа олохгүй будилж явах нь бий. Аан бас дээрээс нь нэгэнт цаашид мэргэжлээрээ суралцах сургуулийнхаа хэлний бэлтгэлд суралцаж байгаагийн давуу тал гэж бас байна. Анги даасан багштайгаа “наануу цаана уу” гал хам болоод авах хэрэгтэй. Тэгвэл цаашид илтгэл, курсын ажил гээд Солонгос дээр бичих юмаа тэр багшаараа “Миний хөөрхөн багшаа” гэж наалдаж байгаад засуулаад харуулаад авахаас гадна, үргэжлүүлээд л солонгос хэлээ суралцаад байх юм даа. Нэг юм нэмж хэлэхэд Солонгос бүх эмэгтэйчүүд “хөөрхөн” гэдэг үгэнд маш дуртайн билээ шүү. Бас өөрийнхөн даасан ангиас тухайн сургуульдаа сайн яваа шавь нартаа ёстой “нугасгүй” хүмүүс байна лээ дээ. Хичээлийн завсар байн байн миний ангид сурч байсан оюутан гээд магтах нь элбэг шүү. Хэлний курст суралцах шийдвэр гаргахаас өмнө: Ямартай ч Солонгост хэлний бэлтгэлийн 1-р шатанд /level/ суралцах нь ёстой мөнгөний гарз гэж хэлмээр байна. Миний хувьд монголоос ирэхдээ ганц ч үсэг, ганц ч тоо мэдэхгүй байсан учраас нэгдүгээр шатанд суухаас өөр аргагүй байсан.

Нэгдүгээр шатанд бол үсэг үзэж, уншиж бичиж сурахаас бараг хэтрэхгүй тул өөрөө төлбөрөө төлөх хүнд бол 1,300,000-1,600,000 воныг бичиг үсэг тайлагдахад “цацна” гэсэн үг. Иймээс цагаан толгой тайлагдаж, уншиж бичих дадлагаа Монголдоо сайтар үзээд харин энд ирээд түвшин ахих шалгалт өгөөд шууд 2-р шатандаа орох хэрэгтэй юм билээ дээ. Харин 2, болон 3-р шатанд ёстой Солонгос хэлний үндсэн тулгуур дүрэм, үг зүй, найруулга зүй үздэг тул маш хэрэгтэй шатууд. 4-р шат бол Солонгос хэл дээр өгүүлбэрийг задлан шинжлэх, уншиж ойлгосоноо бичих зэрэг гүнзгийрүүлсэн дадлагын шат юм. Ерөнхийдөө бол ТОЭФЛ /TOEFL/, IELTS-ийн бэлтгэл курстэй ижилхэн. Солонгос хэлний бэлтгэлээс олгодог урамшуулалтууд: Хэдийгээр Солонгост хэлний бэлтгэлд сурахад их мөнгө төлдөг ч бас сайн сурч чадвал мөнгөө эргүүлээд авах боломжтой урамшуулалын scholarship маягийн хөнгөлөлт байнаа. Хэрэв хэлний бэлтгэлийн бүх ангиас /300-500 оюутнуудын дунд гэж ойлгож болно/ дүнгээрээ нэгд орвол сургалтын төлбөрөө 100% эргүүлэн авах, бас дээрээс нь ангидаа 1- байр, 2-р байранд орвол 800-500 мянган воны мөнгө урамшуулалыг “улаан диплом”-ын хамт гардаж авна даа.

Оогийноо нь хоёр ч удаа авсан бөгөөд анх удаа энэ сургуулийнхаа хэлний бэлтгэлд хамгийн анх урамшуулал авч, “улаан диплом” хүртэж буй Монгол оюутан гэж олны өмнө зарлуулан авсандаа баяртай л байдгийн. Хэлний бэлтгэлийн элсэлтийн хуваарь: Ер нь жилд 4 удаа элсэлт авдаг бөгөөд сонгосон сургуулийнхаа сайтнаас хараарай.

Мэдэхэд илүүдэхгүй НЭГ – Эх орны тухай мэдлэг: Ганцхан Солонгос ч гэлтгүй гадаадын аль ч оронд суралцаж байгаа хүний хувьд мэдэхэд илүүдэхгүй зайлшгүй мэдэж байх зүйл бол эх орны тухай мэдлэг. Ер нь тэгээд чамайг Бат, Дулмаа, намайг Оогийноо гэх хувь хүний үүднээс илүү “Монгол” гэдэг ганцаар үгээр тодорхойлж харах нь элбэг дээ. Би миний эх орон ярих түүх баялагтай, сайхан орон гэж боддог. Хэдийгээр эдийн засгийн хувьд ядуу буурай, дэлхийд нэрд гарсан бүтээгдэхүүн гэх юм байхгүй ч яалт ч үгүй өөдлөн дэвших хөгжиж буй орон. Тэгээд ч бид л эх орныхоо жижигхээн хэсэгт ч болов хувь нэмэр оруулахаар гадаад суралцаж, хөдөлмөрлөж байгаа учраас надаас хамаарах эх орноо гадны хүмүүсийн дэргэд муулж гоочилох нь хамгийн тэнэг хэрэг гэж боддог.

Сайнаар хэлж, зөвөөр ойлгуулвал гадныхны нүүрэн дээр заавал өөрсдийгөө муулж баллах зүйл байхгүй л гэж бодно. Магадгүй өнөөдөр би гадныхны өмнө өөрийнхөө эх оронг муулан гоочилон зогсвол өөрийгөө өөлж баалснаас ялгаагүй хэрэг бизээ.

Мэдэхэд илүүдэхгүй ХОЁР- “Ажилчин Монгол'': Солонгост ирээд Монгол оюутан байгаагийнхаа төлөө өөчилж гоочлуулах зүйлтэй багагүй тулгарч байсан ч Солонгосчууд Монголчуудад муудаа биш Монгол оюутнуудын гаргасан алдаанаас болсон юм даа гэдгийг ойлгож эхэлсэн. Тэгээд ч “овоо босгоогүй бол шаазгай юунаас суух вэ” гэж. Сайны хажуугаар саар гэгчээр Монгол оюутнуудыг сурах гэж биш ажиллах гэж ирдэг гээд дургуйцэх багш нар эндэхийн их сургуулиудад ихээс гадна “Монгол оюутан залхуу, хэнэггүй, хичээл их тасалдаг” гэх нийтлэг шошгоор бүх оюутнуудыг цоллох хандлага байдаг нь нууц биш. Бусад орнуудад ямар байдгийг мэдэхгүй юм. Гэхдээ Солонгост байдаг нийтлэг хандлага нэг тиймэрхүү. Магадгүй мөнгөгүй, ядуу гэж өөрийгөө өмгөөлж болох авч бас ч үгүй залуу хүмүүсийн хувьд ирээдүйгээ бодвол хэлээ сайтар үзээд боломж бололцоог хайвал ажилчин Монгол оюутан гэж адлуулахгүйгээр эвтэйхэн шиг ажил хийгээд суралцах боломж байна. Үүний тулд хамгийн гол нь хэлтэй байх хэрэгтэй. Бас дээрээс нь хувийн зохион байгуулалт. Тэртэй тэргүй энд суралцаж байгаа орон орны оюутнуудыг харахад, ганцхан Монголчууд л ажил хийдэггүй юм.

Гадны оюутнууд бүгд л цагийн ажил хийж л байдаг. Хамгийн гол нь Монголчуудын өөр бусад дэл сул илүү хөдөлгөөн, хоосон хийрхүү зан, цагийн юмыг цагт нь биш салан задгай авир том дутагдал юм уу даа. Магадгүй оюутны визээр орж ирээд зөвхөн ажил хийх сонирхолтой хүмүүс байхыг үгүйсгэхгүй ээ. Гэхдээ цорын ганц үнэн бол Солонгост ч гэлтгүй гадаадын аль ч оронд ажил хийгээд сургалтынхаа төлбөрийг олж, амьжиргааныхаа зардлыг даан сурангаа ажил хийнэ гэдэг бол маш бэрх асуудал. Оюутан цагийн ажил хийж мөнгө хураана гэдэг бүүр ч мянгуужингийн үлгэр байх болов уу. “сураад байна уу, ажил хийгээд байна уу” 2-ын дунд болчихлоо гээд давхар дарамттай явах нэгэн нь байдаг шүү. Тиймээс та ганцхан Солонгост биш ер нь гадаадын аль нэгэн оронд сурахаар явах гэж байгаа сайтар судалж бас тухай орондоо татаж түлхэх хүнээ бодолцох, хамгийн гол тэтгэлэг гэх мэт гарцуудыг сайн бодолцохыг хүсэж байна. Гэхдээ аливаа зүйлд хувь хүний сонголт, хандлагын асуудал байдаг. Ямартай ч хэлээ сайн үзээд, ажлын цаг, ачааллаа тооцоод явбал болохгүй биш харин ч Монголд оюутан байснаас хамаагүй дээр л дээ. Гэхдээ хичээлээ нэгдүгээрт тавиад явбал олон хөнгөлөлт, тэтгэлгүүд гарч болох бөгөөд, тухайн хөнгөлөлт, тэтгэлэгүүдийн ачаар мөнгөний асуудлыг бага сагаар шийдээд өөрийнхөө ирээдүйд гарц нээгээд явах боломжтой шүү.

Гэхдээ мэдээж мэргэжлийн хичээлээ сонсоод давхар ажил хийгээд сайхан амьдарч, цоглог яваа залуучууд байнаа. Харин тэр цоглог яваа нөхдүүдийг хараад байхад дэм дэмэндээ дээс эрчиндээ гэгчээр хосоороо ирсэн гэр бүлийн хүмүүс байх нь нийтлэг харагддаг. Гэр бүлийн хүмүүсийн аль нэг нь магистар, докторт орчихсон байгаа тохиолдолд нөгөөхөө гэр бүлийн визээр “татаад” дэргэдээ “аргамжаад” бүтэн цагийн ажил хийлгэнэ дээ хэхэ. Харин өөрөө хичээлдээ яваад, ажлаа хийгээд байна. Ингээд хосоороо амьдарч байгаа хүмүүс харьцангуй наануу цаануутай ар урд халаасандаа бага сага юм хийгээд суудаг юм билээ. Нэг зүйлийг хэлэхэд овоож оцоотол нээх их мөнгө хураадаггүй юм шүү. Graduate degree буюу магистарт суралцах: Нэгэнт Солонгос хэлний шаардлагыг биелүүлсэн бол магистар, докторт суралцах боломжтой болно. Солонгосын их сургуулиудын магистарын сургалтын жилийн төлбөр нь дунджаар 2,300,000-3,000,000 воны хооронд хэлбэлзэнэ. Сүүлийн жилүүдэд Солонгосын их дээд сургуулиудад суралцах гадаад оюутны тоо эрс нэмэгдсэн. Энэ нь Солонгосын их дээд сургуулиудаас гадаад оюутнуудад хандсан төлбөрийн хөнгөлөлтийн бодлоготой холбоотой. Өөрөөр хэлбэл суралцах мэргэжлийнхээ нийт төлбөрийг А, В, С гэсэн зэрэглэлээр 3 хувааж төлөх боломжийг санал болгодог.

А- Entrance Fee + В- сургалтын төлбөрийг семестер эхлэхээс өмнө төлдөг. Энэ нь нийтдээ 500 мянган гаруй вон буюу нийт сургалтын төлбөрийн 20-30 хувьтай тэнцэнэ. SSA Fee (C) гэдэг нь сургуулийн удирдах зөвлөл, суралцаж буюу танхимын профессоруудаас оюутны суралцах явц, чадвар, өмнөх семестерт суралцсан амжилтын онооноос хамааруулан олгодог төлбөрийн хөнгөлөлт юм. Хэрэв оюутан өмнөх семестерт амжилттай суралцан мөн удирдаж буй профессороосоо сайн үнэлгээ авч чадсан бол энэ төлбөрийг төлөхгүй гэсэн үг юм. Ингэхээр нийт магистарт суралцах хугацаандаа 500 мянга гаруй воноор суралцах боломжтой юм. Нэмж хэлэхэд Солонгос хэл, соёл судлалаар маш их хэмжээний тэтгэлэг байдаг юм билээ. Ажлын туршлага: Магистарын сургалт нь баклаврын сургалтыг бодвол онолын ойлголт бага үздэг бие даан судалгаа хийдэг. Иймээс суралцаж буй чиглэлээрээ ажлын дадлага туршлагатай байх нь маш сайн. Хэрэв та хангалттай ажлын дадлага туршлагатай бол суралцах хугацаандаа Солонгосын засгийн газар, Солонгосын элчин сайдын яам, мөн Солонгосын соёлын байгууллагуудаас олгодог тэтгэлгүүдэд хамрагдахад давуу тал болж, өөртөө та + оноог авч чадна.

Тэгээд ч ер нь гадаадын их дээд сургуулиудад тэтгэлэг авч суралцахад тухайн чиглэлийн дадлага туршлага гэсэн шалгуур байдгийг та санаж л байгаа байх. Цаашид магистар, докторт хөнгөлөлт, тэтгэлэгтэйгээр амжилттай суралцах, Солонгос, Англи хэл дээр эрдэм шинжилгээний хурал цуглаанд оролцохын давуу талуудыг бага сагаар бичих болно.




Манай ангын гарын таван хуруу мэт найзууд гэвэл хүн бүхний санаанд Балжаа, Баясаа, Төгсөө, Тайвнаа, Шагай бууж байгаа байх. Энэ 5 залуу манай ангид анх орж ирээл үй зайгүй найзууд болсон. Хичээл эхэлсэнээс тун удалгүй нэгэн кино хийсэн. Тэр киногын тун удалгүй ангынхаа блог дээр тавих болноо.

Monday, January 11, 2010

АНУ-ЫН ИХ СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИД СУРАХ УРИЛГА ЯАЖ АВАХ ВЭ?

АНУ-д суралцахын тулд гадаадын харьяат бөгөөд түүнээсээ татгалзах (abandon) бодолгүй гэдгээ харуулах нь чухал. Оюутны виз нь байнга суралцах (academic), хэлний болон мэрэгжлийн түр хугацааны сургалтын F-1, M-1 гэсэн 2 ангилалтай байна.

F, J болон M ангиллын виз олгох мэдүүлэх, олгохтой холбогдсон үйл ажиллагаа нь Оюутны болон солилцооны зочны хөтөлбөр (ОСЗХ) (Student and Exchange Visitor Program) (SEVP)-ийн дагуу хэрэгжинэ.
Энэ хөтөлбөрт гадаадын оюутан хүлээн авч, сургах эрх олгох, төлбөр, хураамж авах, оюутны хичээлийн жил болон гэр бүлийн гишүүдийн асуудлыг шийдэх, хууль сахиулах асуудал хамаарагддаг.
Сургалтын визтэй холбогдсон иж бүрэн үйл ажиллагааг Оюутны болон зочин солилцооны мэдээллийн тогтолцоо (ОЗСМТ) (Student and Exchange Visitor Information System) (SEVIS) гэж нэрлэдэг.
Энэ нь АНУ-ын хилийн чанадад суугаа консулын бүх газар, ДАБХД-ын хилийн орох боомт дахь албад, сургалт эрхэлж байгаа байгууллагууд, солилцооны зочны хөтөлбөр бүртэй сүлжээгээр холбогдсон мэдээлэлийн технологийн иж бүрэн тогтолцоо юм.
ОЗСМТ нь сургуулийн элсэлт, АНУ-ын виз олгох, нэвтрэн орох, ангилалынхаа дагуу бүртгүүлэх, хаяг, сургалтын хөтөлбөр өөрчлөгдөх, хөтөлбөрийг сунгах, ажиллах зөвшөөрөл олгох асуудлын тухай мэдээллийг холбогдох цаг хугацааны хуваарьтай нь тусгасан байдаг.
АНУ-ын сургуулиуд 2002 оны хичээлийн жилээс эхлэн шинээр гэрчилгээ авах өргөдлөө гаргах боломжтой болсон. Шинэ гэрчилгээ аваагүй ямар ч сургууль 2003 оны 2 дугаар сарын 15-аас хойш ОЗСМТ-ны дагуу бидний урилга гэж нэрлэдэг I-20 маягт олгох эрхгзй болсон.
өөрөөр хэлбэл, 2003 оны 2 дугаар сарын 15-аас хойш АНУ-аас гадна байсан бүх хүний сургалтын визийн мэдүүлэгт ОЗСМТ-ны дагуу олгосон I-20 маягт орсон байх ёстой.
Оюутны болон зочин солилцооны визтэй гадаадын бүх хүмүүс 2003 оны 8 дугаар сарын 1-ээс эхлэн АНУ-ын сургуульд ОЗСМТ-ны дагуу элсэн орох бөгөөд АНУ-ын бүх сургууль үүнээс хойш холбогдох бүх нэмэлт, өөрчлөлт хийх ёстой.
Одоогийн журмаар олон улсын оюутан сургадаг сургуулиуд 2 жил тутамд шинэ гэрчилгээ авах ёстой. Гадаадын цөөхөн оюутан сургадаг жижиг сургуулиуд интернет дахь ДАБХД-ын аюулгүйн вэб.хуудасны ОЗСМТ-ны мэдээлэлд хэрэглэгчийн нэрийг ашиглан нэвтэрч, хянаж зохицуулж байх боломжтой.
Олон оюутан сургадаг томоохон их сургуулиуд праграмм худалдан авч ййрийн сүлжээнд суулгаж, ДАБХД-ын мэдээлэлийг авч ашигладаг.
ДАБХД-аас 79 хуудас ОЗСМТ-ны хэрэглэгчийн гарын авлага, сургуулийн гэрчилгээний хөтөлбөрийн I-17 маягт бөглөх журам, асуулт, хариулт бүхий 36 хуудастай түр гарын авлага гаргасан. Холбогдох мэдээллийг ДАБХД-ын холбогдох вэб.хуудаснаас авч болно.
Цагаачлалын бус оюутны болон оюутны бус ангилалын визтэй гадаадын олон хүний гэр бүлийн гишүүд (эхнэр буюу нөхөр, насанд хүрээгүй хүүхэд) АНУ-д суралцах хүсэлтэй байдаг.
B, F, M-ээс бусад цагаачлалын бус визтэй гадаадын хүмүүсийн эхнэр, нөхөр, насанд хүрээгүй хүүхэд статусаа F, M, J ангиллын оюутны виз болгож өөрчлөлгүйгээр аливаа сургуульд сурч болно.
Харин гэр бүлийн гишүүд зохих ангиллын оюутны визтэй болохоос нааш сургууль дээр буюу сургуулийн гадна ажил хийх аливаа хөтөлбөрт хамрагдах эрхгүй.
B, C, D, Q-1 визтэй гадаадын хүний эхнэр, нөхөр болон насанд хүрээгүй хүүхэд суралцах зорилгоор визээ солиулах (C, D, Q-1 ангиллын визтэй хүн гэр бүлийн гишүүдээ авч ирэхийг зөвшөөрдөггүй) боломжтой боловч цаг хугацаа, нөхцөл байдлаа сайтар шалгаж, зохицуулах шаардлагатай.
АНУ-ын Дээд шүүхийн баримт бичиггүй гадаадын хүмүүсийн бага насны хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцаж болох тухай шийдвэрийг ДАБХД хүлээн зөвшөөрч, гэрчилгээ олгодог.
F-1 буюу M-1 виз мэдүүлэх анхны алхам нь ДАБХД-аас албан ёсны зөвшөөрөлтэй сургуулиас урилга авсан байх шаардлагатай.
өөрөөр хэлбэл гадаадын оюутан сургах сонирхолтой бүх шатны их, дээд сургууль, коллеж, бүрэн буюу бүрэн дунд боловсролын болон бага сургууль ДАБХД-аас зөвшөөрөл авсан байх ёстой.
Урилга гэж нэрлэдэг I-20 авахаас өмнө тухайн сургууль гадаадын оюутан суралцуулах эрхтэй эсэхийг сайтар судлах хэрэгтэй.
Сургууль F, M визтэй оюутан бүрийн тухай шаардлагатай мэдээлэлийг цаг тухайд нь шинэчилж байхын зэрэгцээ дараах тайлан гаргана:
-статусаа зөрчсөн болон хөтөлбөрөө дуусгаагүй оюутан, оюутан болон түүний гэр бүлийн гишүүний хууль ёсны нэр, хаягийн өөрчлөлт, ОЗСМТ-ны I-20 маягтад дурдсан хөтөлбөрийн хугацаанаас өмнө төгссөн оюутны тухай,
-гэмт хэрэг, хэв журмын зөрчил гаргасан оюутанд сургуулиас хариуцлага хүлээлгэсэн тухай,
-сургуульд бүртгэх, хичээл эхлэх, завсарлах, дуусах хугацаа, оюутны сургуульд элсэн орсон болон хасагдсан, хөөгдсөн тухай болон оюутан бүрийн хаяг, цаашид суралцах нөхцөл, хугацааны тухай.
Оюутан хариуцсан ажилтан ОЗСМТ-д шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг цаг тухайд нь хийгээгүйгээ болж оюутны статус хүчингүй болдог маш хатуу сөрөг үр дагавартай байдаг учир оюутан өөрөө сайн анхаарч, шахаж шаардаж байх нь зүйтэй.
Виз мэдүүлж байгаа оюутны хувьд оюутан хариуцсан ажилтан хамгийн дотнын, хүндэтгэлтэй, сонсож ажиллах ёстой хүн байдаг. Оюутны статусаа хадгалах нь нэн чухал бөгөөд хэцүү асуудал юм.
Сургалт, байр, хоолны зардал, ар талын санхүүгийн дэмжлэг, гадагш, дотогшоо явах, хичээлгүй байх, сургууль дээрээ болон сургуулиас гадуур ажиллах, дадлага хийх бүх асуудлаар оюутан болохоос өмнө ч, болсон хойноо ч гадаадын оюутны зөвлөхтэй ойр дотно хамтарч ажиллах шаардлага гарна.
Итгэмжлэгдсэн сургууль оюутны материалыг хянаж үзээд ДАБХД-ын ОЗСМТ-нд оруулсны дараа I-20 маягт (урилга гэж нэрлэж заншсан) олгодог бөгөөд түүнд оюутны сургалт эхлэх, завсарлах, амрах, нийт суралцах хугацаа, сурах болон бусад үндсэн нөхцөл, болзлыг тусгадаг.
Оюутны төгсөх хугацааг ОЗСМТ өөрөө тооцож гаргадаг бөгөөд энэ хугацааг 60, 30, 15 хоногоор сунгаж, оюутны статус тодорхойлох үндэслэл болгож ашигладаг.
Оюутны F-1, M-1 ангиллын визээр АНУ-д ирэх гадаадын хүний визийн мэдүүлгийг ДАБХД-аас урьдчилан зөвшөөрөх шаардлага байхгүй.
Виз мэдүүлэхдээ DS-156 болон DS-158 маягт (зарим улсын иргэн 14-45 насны эрэгтэй оюутнаас DS157 маягт бөглөхийг шаарддаг) бөглөж, виз мэдүүлсний хураамжийн хөлс төлсөн баримт, 6 сараас доошгүй хугацаагаар хүчинтэй паспорт, зохих журмын дагуу авахуулсан гэрэл зураг хавсаргана.
Сургуулиас олгосон ОЗСМТ-ны I-20 маягт, буцаж ирэхээ нотлох баримт, санхүүгийн дэмжлэг авах эх үүсвэр, суралцах зорилгоо нотолсон нотолгоо, англи хэлний түвшингийн нотолгоо, оюутны сургуульд элсэн суралцах боломжийг харуулсан аливаа нотолгоог мөн хавсаргана.
Оюутны виз мэдүүлж байгаа хүний онцгойлон анхаарвал зохих хамгийн чухал хүчин зүйл нь үнэхээр сурах (bona fide) оюутан гэдгээ нотлон харуулж, итгүүлэх, ХЦА-ийн зөвшөөрөлтэй сургуульд өрөгдөл гаргаж элсэх урилга (I-20) авах, санхүүгийн баталгаа найдвартай байх асуудал юм.
Ихэнх тохиолдолд оюутны сургалтын төлбөрийн баталгааг эцэг, эх, хамаатан садан, найз нөхөд нь гаргадаг учир ихээхэн хариуцлагатай итгэл үнэмшилтэй баталгаа байх ёстой.
Байнгын сургалтаа амжилттай дуусгаж, мэрэгжлийн диплом авах нь H-1B визээр үргэлжлүүлэн ажиллах, хууль ёсоор байнга оршин суух зөвшөөрөл (ногоон карт) авах бэлтгэл шат ч болдог.
Консулын газар сургуулийн I-20 хүлээж аваад түүнд нууцаар байрлуулсан ОЗСМТ-ны “N” үсгээр эхэлсэн 11 оронтой кодыг ашиглан консулын мэдээллийн санд орж, холбогдох тодруулалт хийнэ.
Сургууль нь оюутны шаардлагатай бүх үзүүлэлтийг ОЗСМТ-д суулгасан эсэх, сургуулийн код, нэр, оюутны овог, нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн улс, иргэний харьяалал зэргийг шалгаж, шалгаж, дүнг ОЗСМТ-д оруулж, виз олгосон тухай тэмдэглэл хийнэ.
Виз мэдүүлэгч оюутны шаардлагатай үзүүлэлт ОЗСМТ-д бүрэн, зөв орсон эсэхийг шалгалгүйгээр аль ч консулын газар виз олгохгүй.
Виз хүссэн өрөгдлийг зөвшөөрсөн тохиолдолд консулын газар виз хүсэгчийн паспортад сургуулийн нэр болон ОЗСМТ-ны тэмдэглэл бүхий виз дарж, DS маягтаас бусад баримт бичгийг буцааж өгнө.
Визийг I-20-д дурдсан сургуулийн хичээл, хөтөлбөр эхлэхээс наанадаж 90 хоногийн өмнө олгож болдог боловч оюутан хичээл эхлэхээс 30 хоногоос өмнө АНУ-д ирвэл оруулахгүй байх талтайг анхаарах хэрэгтэй.
F-1 визийн хугацаа гол төлөв 5 жил байдаг боловч визийн хугацаа, оролтын тоог улс бүртэй харилцан адил байх зарчмын үндсэн дээр өөрөөр тохирдог.
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газрын хооронд 2001 оны 7 дугаар сарын 6-д солилцсон ноот бичгээр Монголын оюутанд 6 сарын виз олгохоор тохиолцон, хуульчилсан.
F-1 визийн Үндсэн эзэмшигч АНУ-ын хил дээр ирж, нэвтрэн орох хүсэлт гаргахдаа виз, I-20, цагаачлах далд санаагүй гэдгээ нотлох баримт, санхүүгийн дэмжлэг болон суралцах зорилгоо батлах бүх баталгааг үзүүлнэ.
Цагаачлалын албаны ажилтан визийг хуулбарлан авч, оюутан АНУ-д орсон тухай мэдээллийг ОЗСМТ-д оруулж, сургуулийн оюутан хариуцсан ажилтанд мэдэгдэнэ.
Оюутны паспортад F-1 визээр орсон тухай тэмдэглэл бүхий I-94 карт хавсаргаж, I-20-г нь буцааж өгнө. M-1 визтэй хүний хувьд бараг адилхан журам мөрдөгдөнө. Оюутан ирэнгүүтээ сургуульдаа бүртгүүлэх ёстой.
Оюутны статусаа хадгалж чадахгүй бол албадан гаргагдах аюул нүүрлэх бөгөөд сургуулиа төгсч чадахгүй бол ногоон карт горьдлого багатай болно гэсэн үг.
ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС

АНУ-д сурч, ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд, тэдний ар гэр, ах, дүү, төрөл төрөгсөдөд зориулан АНУ-ын цагаачлалын хууль тогтоомжийн шинэчлэлийн чиг хандлага, нэмэлт өөрчлөлт, анхаарах асуудал, монгол иргэдэд зайлшгүй шаардлагатай зарим ангиллын визэнд тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичиг баримтын болон Монгол Улсын зайлшгүй мэдвэл зохих хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн талаар Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсээс вэб.хуудсаараа дамжуулан иргэдийн сонирходог, түгээмэл асуудалд хариулах замаар тайлбар, мэдээл, зөвлөлгөө өгч байх болно.
Та бүхэн ЭСЯ-ны вэб хуудсан дахь хаягаар санал, хүсэлт, сонирхсон асуултаа ирүүлж байвал Та, бидний ажилд ихээхэн тус дөхөмтэй байх болно.
Манай Вэб:
www.mongolianembassy.us
Утас: 202-333-7117

Saturday, January 9, 2010




Хөтөлд солонго татаж, гурван нар мандсан мэт харагдаж байгаа талаар бид мэдээлсэн. Мөн Дарханаас тэнгэрт хавирган сар мэт солонго татаж, таван нар харагдаж байна гэсэн мэдээлэл ирсэн юм. Харин нийслэлд өчигдөр солонго татаж харагдаж байсан гэнэ. Хөтөлд болж байгаа энэ гайхалтай үзэгдлийн талаар иргэд манайд мэдээлэл ирүүлсээр байна. Ингээд Хөтөлийн уншигчийн маань ирүүлсэн гэрэл зургийг харуулж байна. Уг гэрэл зургийг сонирхогчийн аппаратаар авсан тул илүү нарийн харагдахгүй байж болох талтай гэж буй ч гайхамшигтай сонин үзэгдэл болж буй нь тод харагдаж байна. Энэхүү өнөөдөр 11.36 цагт авсан энэ зургийг Хөтөл тосгоны Засаг дарга С.Энхтайван манайд илгээсэн юм.

Энэ талаар Одон орон, гeофизизийн судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Батмөнхөөс тодрууллаа.

-Дүн өвлөөр тэнгэрт солонго татах нь байгалийн онц үзэгдэл мөн үү. Ямар учраас өвөл солонго татдаг юм бэ?

-Зун борооны дараа солонго татдаг шүү дээ. Түүнтэй адилхан байгалийн үзэгдэл явагдаж байна гэж ойлгож болно. Нарны гэрэл борооны дуслууд дээр ойж солонго хэлбэрээр үзэгддэг шүү дээ. Өөрөөр хэлбэл, нарны гэрэл цасан ширхгүүд дээр ойж тэнгэрт солонго болон харагдаж байгаа юм. Хачирхаад гайхаад байх асуудал биш.


-Зуд болохын дохио мөн үү?

-Байгалийн үзэгдэл. Болж л байдаг процeсс шүү дээ.

Цаг агаар эрс хүйтрэхэд нарны гэрэл ойж гурав мэт харагдахыг монголчууд нар чихтэх гэж нэрлэдэг юм байна. Нарны хоёр талд чих мэт хоёр жижиг нар харагддаг учир ингэж нэрлэдэг. Монголчууд энэ үзэгдлийг эртнээс мэдэх бөгөөд хөдөөгийнхний хувьд нэг их гайхаад байхаар үзэгдэл биш гэж зарим хүн тайлбарлаж байна. Харин Улаанбаатарт утаа их байгаа учир тод харагдахгүй байгаа бололтой. Ж.ГЭГЭЭ

Friday, January 8, 2010

Ene ih sonirholtoi yum. unen ch bj magad ugui bj magad....

1.Хүн унтаж байхад бие махбод мэдээгүй болдог. Иймд бид зүүдэндээ болж буй үйл явдлууд тухайлбал өндөрөөс ухах, цочих зэрэг үйлдлийг биеэрээ хийдэг байна

2. Бодит байдлын сэрэл, мэдрэмж бидний зүүдэнд мэдрэгддэг. Хүн зүүдэндээ цангаж байна гэж зүүдэлбэл бодит байдал дээр мөн цангасан байдаг. Мөн бидний бие унтаж байхад халууцаж байхыг мэдэрч байгаа бол зүүдэнд ч энэхүү мэдрэмж мэдрэгдэнэ

3. Аймхай хүмүүс илүү бодитой зүүдэлдэг. Зориг муутай, аймхай хүмүүс илүү бодитой, хүчтэй зүүдэлдэг байна. Түүнчлэн тэднээс гадна архи,тамхины эмчилгээ хийлгэж хорт зуршилаа хаяж байгаа хүмүүс мөн дэндүү бодитой зүүдэлдэг гэнэ. Тэд эмчилгээний эхний 3-4 долоо хоногт тамхи татаж байгаагаа маш бодитой, хүчтэй мэдэрч зүүдэлдэг байна.
4. Зүүд бүхэлдээ бэлэг тэмдэгийн шинжтэй, тааварлашгүй оньсого байдаг. Бид заримдаа л тодорхой үйл явдлыг зүүдэлдэгч ихэнх зүүд маань бэлэг тэмдэгийн шинжтэй, оньсого мэт байдаг. Гэхдээ л зүүд ямар нэгэн зүйлийг өгүүлдэг.

5. Зүүд хэзээ ч өнгөтэй байдаггүй
Хүний зүүд хэзээ ч өнгөтэй байдаггүй байна. Гэхдээ өөрт хамааралтай аймшигт явдлыг харин хар цагаан өнгөтэй зүүдэлдэг гэнэ.

6. Хүн зүүдэндээ зөвхөн өөрийн мэддэг зүйлээ л хардаг. Заримдаа бид зүүдэндээ огт танихгүй хүний царайг харах нь олонтой. Гэвч бид зүүдэндээ зөвхөн өөрийн харсан зүйлээ л зүүдэлдэг байна. Тийм болохоор тэрхүү танихгүй царайг бид хаа нэгтээ гудамжинд, автобусанд харсан хүний төрх байдаг гэнэ. Түүнчлэн хэрэв хар дарсан зүүдэндээ хэн нэгэн үл таних хүний царай харсан бол тэр хүн бидний бага насандаа айж байсан хүний төрх байдаг байх юм.

7. Зүүд хүний сэтгэл санаанд нөлөөлхүйц хүчтэй байдаг. Хүний зүүрмэглэх үедээ зүүдэлсэн зүүд маш бодитой байдаг бөгөөд энэхүү зүүднийхээ нөлөөлөнд хүчтэй орсон байдаг учраас сэрсэн ч энэ зүүд удаан хугацаанд мартагддаггүй гэнэ. Энэ мэтчилэн хэдэн өдөр дарааллан зүүдлэх үед хүн хий юм харж, сэтгэл санааны хувьд өөрчлөлтөнд ордог байна.

8. Бүх хүн зүүдэлдэг
Хөгшин залуу гэлтгүй амьд хүн бүр зүүдэлдэг. Хүүхдүүд бүх унтлагынхаа цагийн 50%, насанд хүрэгсэд 20%, ахимаг насныхан 15 % -ийг зүүдэлж өнгөрүүлдэг байна.

9. Бид бүх зүүднийхээ 90 хувийг мартчихдаг. Бид зүүдэлж сэрээд 5 минутын дотор зүүднийхээ 50 хувийг, 10 минут өнгөрөхөд 90 хувийг нь мартдаг байна. Дэлхийн алдарт аймшгийн зохиол болох “Frankenstein”-ны зохиолч Mary Shelley энэхүү зохиолоо зүүдэлсэн гэдэг. Тэрээр өөрийн зүүдийг сэрэнгүүтээ цаасан дээр буулгаснаар алдарт зохиол төржээ.Тийм болохоор та ч зүүдэлж сэрсэн даруйдаа өөрийн зүүдээ нэг цаасан дээр буулгаад үзээрэй.

10. Хараагүй хүн зүүдэндээ хардаг. Хэдийгээр орчлонг харах хувьгүй төрсөн ч хараагүй хүн ч зүүдэндээ харж зүүдэлдэг. Түүчлэн тэд зүүдэндээ сонсох, үнэрлэх, хүрэлцэх гэх бүх мэдрэмжийг тэнцүү мэдэрдэг байна. Харин хараатай хүмүүсийн хувьд энэ нь маш хүчтэй зүүдлэсэн үед л мэдрэгддэг гэнэ.

Thursday, January 7, 2010

Мягмарын Сувд гэгч эгэл жирийн монгол хүн америкад 9жил үнэгүй сурсан түүхээс...

<Америкийн Их, Дээд Сургуулиудад 9 Жил Yнэгvй Сурсан Минь>
Энэхvv нийтлэл нь зохиогчийн єєрийн vнэн бодит амьдрал дээр тулгуурласан юм. Америкт сурч байх хугацаанд минь олон хvмvvс "Чи яаж чадав аа?" гэж шалж, би ч тухайн vед нь завтай бол урт удаан тайлбар бичиж явуулдаг байлаа. Энэ бvх мэдээллээ эмхэлж нийтлэл болгон бичих юмсан гэж бодон явсаар Хамаг Монгол вебсайт нээгдэхэд энэ мэдээллийн орон зайд єгvvллээ тавихад их тохиромжтой мэт санагдлаа. Монгол оюутан сурагчид болон эцэг эхчvvдэд тустай болов уу.

1994 онд 10-р ангиа тєгсєх vедээ би компьютерийн програм хангамж мэргэжлээр цаашид суралцах хvсэлтэй байсан ба "Лам болоё гэвэл Тєвд руу" гэдэг шиг энэ мэргэжлийг эзэмшие гэвэл Билл Гейтс-ийн нутаг болох Америкийг зорих нь зvvтэй гэж сэтгэв. Ингээд гадаад далайн цаана буй энэ орон руу шурган орох нvх сvв, орсон хойноо гэрээсээ мєнгє таталгvй эрдмийн мєр хєєх арга зам хайж эхлэв. Зєвхєн Америк очих зардлаа тєлєх чадвартай байсан тул миний хамгийн чухал зорилго бол элсэн орсон сургуулиасаа scholarship буюу тэтгэмж хvртэх явдал байлаа. Тэр vед интернет хэрэглээ Монголд єргєн дэлгэрээгvй, америкийн их сургуульд сурахаар очсон монголчууд цєєн байсан тул надад тустай мэдээлэл их хомс байв. 10-р анги тєгсдєг жилээ учираа сайн олоогvй, англи хэл eрдєє 2 жил оройгоор vзсэн, eр нь бэлтгэл муу байсан тул Монголдоо сургуульд сурч байх хоорондоо америкийн сургуульд элсэх оролдлого хийхээр шийдээд конкурсенд уралдаж, КТМС (Компьютерийн Техник Мэргэжлийн Сургууль)-д элсэн оров.

Тэр vед Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамны номын сан нийтэд нээлттэй байсан бєгєєд тэдний сан америкийн их дээд сургуулиудын жагсаалт, тэдний тухай нарийвчилсан мэдээлэлтэй боть номууд болон элсэлтийн шалгалтуудад бэлдэх сурах бичгvvдээр арвин байв. Эдгээрээс судалж vзэхэд америкийн их сургууль (college эсвэл university)-д ороход гадаадын оюyтнууд 2 тєрлийн элсэлтийн шалгалт єгєх хэрэгтэй байв, нэгд TOEFL, хоёрт SAT. Энэ шаардлага одоо ч хэвээр.

Энд тодруулахад Амeрикт college гэдэг нь 4 жилийн бакалаврын зэргийн сургалттай сургууль бa university гэдэг нь бакалавр, дээр нь нэмээд мастeрын эсвэл докторын зэргийн сургалттай сургуулийг хэлнэ. Коллежийн оюутан гэдэг Монголд байдаг шиг чанар муутай хувийн сургуулийн оюутан гэсэн vг биш харин college эсвэл university-д бакалаврын зэргээр сурч байгаа оюутан юм. 2 жилийн сургалттай сургуулийг community college гэх бєгєєд энэ нь бакалаврын зэргийн эхний 2 жилийн мэдлэгийг олгоно. Community college-vvд хэдийгээр тєлбєр багатай ч, тэтгэмж огт олгодоггvй тул би тэдгээрийг сонирхоогvй юм.

TOEFL (Test of English as a Foreign Language) шалгалт нь зєвхєн англи хэлний мэдлэг шалгадаг, тухайн оюутан америк сургуулийн лекц, сургалтын материалыг ойлгож чадax эсэхийг шалгадаг. Энэ шалгалт нь англиар унших, бичих, сонсох, ярих чадварыг copинo. Энэ шалгалтыг Монголд жилд хэд хэдэн удаа авдаг бєгєєд хэдэн жилийн ємнє цаасан дээр авдаг байсан бол одоо компьютер дээр авдаг болсон. Би англи хэлийг нилээд шаргуу 3 жил vзэж байж энэ шалгалтыг єгсєн бєгєєд эхний удаад єгєхдєє нийт болoмжит 650 онооноос 450 орчим авсан санагдана. Ихэнх сургуулиуд 500-550 оноо шаарддаг бєгєєд тэр vед xypaaмж нь харьцангуй бага ($50) байсан тул би хэдэн сар бэлдэж байгаад дахин єгч 550 оноо авсан билээ. Харин одоо тєлбєр нь $140 болсон байналээ. TOEFL нь шаардлагатай шалгалт боловч тухайн оюутний ерєнхий мэдлэгийн шалгуур биш тул тэтгэмж авахад тус нэмэргvй билээ. Тухайн сургуулийнхаа наад захын шаардлагатай оноог авахад хангалттай, тvvнээс дээш оноо авлаа гээд илvv урамшуулал хvртэхгvй.

SAT (Scholastic Assessment Test) шалгалт нь ерєнхий мэдлэг шалгадаг бєгєєд америк болон гадаадын оюутнууд ялгаагvй єгдєг элсэлтийн шалгалт юм. Энэ шалгалт нь математик, эргэцvvлэн бодox, нaйрyyлaн бичих гэх мэтийн 3 хэсгээс бvрдэнэ. Энэ шалгалтны математикийн хэсэг нь монгол залуучуудад хялбархан санагдах ёстой учир нь 6-р ангиас дээшхи материал ирэхгvй. Хамгийн гол нь математикийн хэллэгийг англиар мэддэг, єгvvлбэртэй бодлогыг англиар ойлгодог, мєн богино хугацаанд олон асуултанд тvргэн хариулж чаддаг байх хэрэгтэй. SAT шалгалтны хэл зvйн хэсэг нь гадаадын оюутнуудад маш хэцvv санагдана, яагаад гэвэл америкчvvдын тvвшинд тааруулан зохиосон тест юм. Америкийн дунд сургуульд математикийн сургалт муу ч, хэл уран зохиол дээр маш их анхаардаг. Ихэнхи иx сургуулиуд SAT дээр наад зах нь 1100-1200 оноо шаарддаг бєгєєд тэтгэмж авахын тулд аль болох єндєр оноо авбал сайн. Нийт боломжит оноо нь 1600, шалгалтны xypaaмж нь $40 юм.

Зарим сургуулиуд SAT шалгалт шаардахгvй тохиолдол бий, ялангуяa єєрсдийн зардлаар сурах оюутнуудад энэ нь хатуу шаардлага бус харин сайн дурын байх жишээтэй. Гэхдээ тэтгэмж авахын тулд энэ шалгалтыг єгєхєєс єєр арга зам бараг байхгvй. Тэтгэмж авахад бусад элсэлтийн материалvvд бас нєлєєтэй, жишээ нь дунд сургуулийн дvн (High School GPA), эрдмийн зорилгоо илэрхийлсэн захиа (Statement of Purpose), багш нарын бичсэн тодорхойлолт (Letter of Recommendation) гэх мэт. 1994-1996 оны vед SAT шалгалтыг Монголд тогтмол авдаг газар байгаагvй бєгєєд тусгай зєвшєєрєл авч, АНУ-ын элчин сайдын яамны мэдээллийн албатай тохиролцож байж авдаг байсан. Би єєрєє энэ шалгалтыг єгєєгvй бєгєєд єєрийн онцлог байдлыг тайлбарлан элсэлтийн материалдаа бичсэн билээ. Харин сvvлд 2001 онд би дvvгээ америкийн сургуульд ороход нь тусалж байхдаа энэ шалгалтыг єгvvлсэн билээ.

*************

Би нийтдээ 10 гаруй сургуулиудад элсэлтийн материал бvрдvvлж явуулсан бєгєєд эдгээр сургуулиудаа дээд, дунд, доогуур зиндаанаас хольж сонгосон. Дээд болон дунд зиндааны сургуулиудийн элсэлтийн мэдvvлгийн xypaaмж нь $30-50 тєлбєртэй байсан. Надад мєнгєний боломж муу байсан мєн тэр vед Moнгoлooc тєлбєрийг чекээр тєлєх эсвэл дансаар шилжvvлэх боломж муу байсан тул би эдгээр сургуулиудад элсэлтийн мэдvvлгийн xypaaмжaaс чєлєєлж єгєєч гэж захиа бичиж, зарим нь зєвшєєрсєн юм. Дашрамд дурдахад зарим сургуулиуд элсэлтийн материалыг 12 сард хvлээн авч дуусдаг, зарим нь 3 сар хvртэл хvлээн авдаг (хичээл нь 8, 9 сард эхэлнэ). Тийм учраас элсэлтийн бэлтгэл ажил 1 жилийн ємнєєс эхлэвэл зохино. TOEFL, SAT шалгалтуудаа 9-11 сард єгвєл зvгээр. Ингээд 1997 оны 1 сар гэхэд би бvх элсэлтийн материалиvдаа явуулж дуусгаад хариугаа хvлээсэн. 3 сарын vед хариунууд ирж эхэлсэн. Зарим нэг сургуулиуд тэтгэмж єгч чадахгvй боловч элсэн орж болно гэсэн. 2 сургууль надад тэтгэмж олгоё гэсэн. Thiel College сургалтын тєлбєрийн 2/3 хувийг хєнгєлж єгєе гэсэн боловч энэ нь хувийн сургууль байсан бєгєєд vлдсэн хэсэг нь жилийн $6,000 байсан тул би энэ сургуулийг мартcан.

Concord University мєн тєлбєрийн 2/3-ыг хєнгєлж єгєе гэсэн бєгєєд энэ нь улсын сургууль байсан тул vлдсэн хэсэг нь жилийн $2000 болсон юм. Ар гэрийнхэнтэйгээ ярилцаад Concord University-д ямарч байсан зvрхэлж очоод тэтгэмжээ 100% болгох арга олно гэж шийдээд анх 1997 оны намар би Амeрик орны єндєр босгыг даван орж ирээд хичээлдээ орсон билээ. Хичээлийнхээ хажуугаар сургууль дээрээ аар саар ажил хийж байр, хоолныхоо мєнгєтэй залгаад байсан. Мєн сургуулийнхаа багш нap, захиралтай маш найpcaг харьцаа тогтоож жилийн дотор тэтгэмжээ 100% болгож чадсан билээ. Гэхдээ энд бичсэн шиг тийм ч амархан байгаагvй, аргаа барчихаад байхдаа захирлынхаа ємнє нулимс дуслуулан байж гуйсан. Мєн энэ сургуульд байх хугацаандаа би элдэв янзын гадны тэтгэмжинд мэдvvлэг явуулсан боловч нэг нь л бvтэлтэй болсон. Энэ нь Hangin Gombojab Memorial Scholarship байсан юм. Энэ нь Indiana University дээр байрладаг Mongolia Society-аас жил бvр зохион явуулдаг тэтгэмжийн шагнал бєгєєд Aмерикт сурч буй 1 монгол оюутанд нэг удаагийн $2,500 тэтгэмж олгодог юм. Энэ тэтгэмж туйлдаж явсан vед надад их нэмэр болсон. Би Concord University-ийг 2001 оны хавар алтан мeдалтай тєгссєн (4.0 GPA).

*****************

Америкт бакалаврын зэргээр vнэгvй сурах эрх олох нь дотоодын болон гадаадын оюyтнуудад ялгаагvй хэцvv, ховор тохиолдол бєгєєд тэтгэмж авах завшаан нь сонгосон мэргэжлээс хамаарахгvй. Коллежд элсэж байхдаа мэдvvлэгтээ ямар ч мэргэжил сонгож болно эсвэл шийдээгvй байна гэж ч болно, тэгээд сvvлд нь мэргэжлээ сонгож, сольж болно. Харин магистp, эсвэл докторын зэргээр vнэгvй сурах боломж элбэг олддог бєгєєд боломж нь мэргэжлээс маш их хамаарна. Шинжлэх ухаан, инжинерийн мэргэжилтэнгvvдэд элбэг олддог байхад, харин анагаах ухаан, санхvv, хуулиар суралцах оюутнууд єєрсдийн xaлaacнaac тєлнє. Энэ нь сургуулиудийн санхvvжилт хаанаас ирж байгаахаас хамаарч байгаа юм. Шинжлэх ухаан, инжинерийн чиглэлээр оюyтнуудаар судалгааны ажил хийлгvvлэх сонирхолтой компани, байгууллагууд сургуулиудад их тэтгэлэг єгдєг. Eр нь коллежд орохдоо аль хямдхан, єгєємєєр тэтгэмж олгодог сургуулийг сонгоод дараагийн шатны сургуулиа чанараар нь шилж сонгох боломжтой юм. Дашрамд хэлэхэд Монголд бакалавраа авсан оюутнууд Aмерикт магистp, докторын зэргийн программд vнэгvй cурах боломжтой юм. Нэг бол элсэн орж буй сургуулиасаа шууд тэтгэмж авч, эсвэл эх орноороо дамжуулан Fulbright, Soros-ийн сангын тэтгэлгээр ирж болох юм.

Би коллежийнхээ 4 дэхь жилийг эхэлж байхдаа дараагийн шатны сургуулийн элсэлтэнд бэлдэж эхэлсэн. Mагистp, докторын зэргийн сургуульд элсэхэд аль ч мэргэжлийн оюутнууд GRE гэдэг элсэлтийн шалгалт єгдєг (хууль, санхvv, анагаах ухаан тус тусдaa oнцлoг шалгалттай). GRE (Graduate Record Examinations) нь математик, сэтгэн бодох, хэл зvй гэсэн 3 хэсэгтэй бєгєєд нийт 2400 оноо авах боломжтой байв (одоо vед 1600). Би 2270 оноо авсан бєгєєд компьютерийн шинжлэх ухаанаар Aмерикт толгой цохьдог гэсэн 9 сургуульд элсэлтийн єргєдлєє єгч дараахь 3 сургуульд vнэгvй сурах урилга авсан: University of Illinois at Urbana-Champaign, Georgia Tech, Purdue University. 2001 оны намар би University of Illinois at Urbana-Champaign-д элсэн орж мaстерын зэргээ аваад одоо энэ сургуульдаа докторын зэргээр vргэлжлvvлэн сурч байгаа билээ. Энэ сургуулиас надад бусад олон оюутнуудын адил тэтгэмж олгодог бєгєєд энэ тэтгэмж нь сургалтын тєлбєрийг 100% хєнгєлж, мєн сар тутам стипeнд олгодог билээ.

Би 2007 онд эрдмийн замаа єндєрлєж улсын xooл идэхээ болих санаатай :-)

Жич. Надаас гадна иймэрхvv эрдмийн зам туулсан бусад монгол залуучууд бий гэдгийг сануулах гэсэн юм. Цaaшдaa олон монгол залуучууд эрдэм боловсрол олбол Монгол оронд тустай.

Амьдрах байр уу, автобусны мөнгө үү, аль нь дээр вэ?


Оюутнуудын нийтийн тээврээр үйлчлүүлэх зардлыг төрөөс бүрэн даахаар шийдлээ. Мянга хүрэхгүй төгрөгөөр бүтэн сарын турш автобусаар зорчих шийдвэр гаргасан эрх баригчдад оюутнууд баярлаж, талархах нь зүйн хэрэг. Оюутнуудын амьдралд тус дэм болох үүднээс автобусны мөнгийг нь хөнгөвчилнө гэдэг сайхан санаа л даа. Гэхдээ манай улс хэр баян билээ, ямархуу бэл бэнчинтэй орон билээ гэдгээ юун түрүүнд бодолцож, тооцож үзэх хэрэгтэй байсан байх.

Нийтийн тээврээр оюутнуудын үнэгүй зорчих зардлыг нийслэлийн төсвөөс гаргуулахаар шийдвэрлэсэн. Тодруулбал, оюутнууд автобусаар цахим картаар үнэгүй үйлчлүүлж, түүнийг нь унших төхөөрөмжийг нийтийн тээврийн хэрэгсэлд суурилуулахад 30 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нийслэлээс гаргах юм байна. Нийслэлийн жилийн төсөв нийтдээ 60 тэрбум төгрөг. Гэтэл тал хагас нь ийнхүү оюутнуудын автобусаар зорчих хөнгөлөлтийн билeт тэргүүтэн болон хувирсан нь Боловсрол соёл, шинжлэх ухааны яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хооронд бяцхан маргаан дэгдээгээд байгаа. Тээврийн газрын даргын мэдээлснээр 80 мянган оюутан автобусаар үнэгүй зорчих бөгөөд үүнээс 47 мянга нь хөдөө орон нутгийн оюутнууд гэнэ. Тиймээс дээрх мөнгийг Боловсрол соёл, шинжлэх ухааны яам гаргах ёстой гэсэн байр сууриа Нийслэлийн Засаг даргын Тамгын газар илэрхийлж буй юм. Нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлэх оюутны зардлыг хаанаас, хэн даах нь татвар төлөгчдийн хувьд ялгаагүй. “Готов нь авна уу, Мятав нь авна уу хамаагүй” гэгчээр 30 тэрбум төгрөгийг Боловсрол соёл, шинжлэх ухааны яам эсвэл Засаг даргын Тамгын газрын данснаас гаргах уу гэдэг нь сонин биш. Дээрх мөнгийг төсөв бүрдүүлэгчдийн “халаас”-наас шимэх нь тодорхой болсон.

Нийслэл хотод гүүрэн гарц тавих асуудал ид яригдаж, энэхүү бүтээн байгуулалтыг хийх ёстой гэсэн шийдвэрийг УИХ-аас гаргав. Гүүрэн гарцыг барьснаар гол замуудад үүсдэг авто машины ачаалал эрс багасах гэнэ. Уг бүтээн байгуулалтад нийтдээ 20 орчим тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Тэгвэл нийтийн тээврээр оюутнуудыг үнэгүй үйлчлүүлэхэд татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргаж буй мөнгөөр нэг гүүрэн гарц элбэгхэн барьчихаар байгаа биз. Тэрхүү 30 тэрбум төгрөгийг заавал оюутнуудад зарцуулах ёстой юм бол үүнээс өөрөөр шийдэх олон асуудал олон байгааг сануулахад буруудахгүй байх. Жилийн жилд хөдөө орон нутгаас цөөнгүй оюутнууд Улаанбаатарт ирдэг. Тэдний хувьд хаана амьдрах вэ гэсэн томоохон асуудалтай тулгардаг агаад айлын хатавчинд толгой хорогдох оюутнуудад амьдрах байр хамгийн чухал, хамгийн эрэлттэй зүйл байдаг, шүдний өвчин байдаг билээ. Нийслэлийн удирдлагуудын “наашаа харж инээж, цаашаа харж уйлан” байж өгөх 30 тэрбум төгрөгөөр оюутнуудад орон орон, амьдрах байр бариад өгчихвөл аль аль талдаа ашигтай шийдвэр, ашигтай бүтээн байгуулалт болох юм. Гучин тэрбум төгрөгөөр гурван мянган оюутны байр барихад элбэгхэн хүрэлцэнэ гэсэн дүгнэлтийг барилгын салбарын мэргэжилтнүүд өгч байна. Оюутны байр барьснаар олон оюутан толгойн өвчнөөсөө салж, энэ нь нийслэлийн бас боловсролын салбарын асуудал төдийгүй нийтийн тээврийн ачааллыг багасгахад ихээхэн том хөрөнгө оруулалт болох ойлгомжтой. Жилээс жилд уналтад орж, ашиггүй ажиллаж байгаа нийтийн тээврийнхнийг ядарсан дээр зүдрээж байснаас оюутны байр бариад өгчихвөл оносон шийдэл болох бус уу.

Ж.ЭРХЭС

Wednesday, January 6, 2010

Пөөx арай дэнднээ................!!!!!!!!!!!!!!!












Энэ удаад үнэхээр итгэмээргүй гайхалтай хэдэн зураг орууллаа. Залхуухан хүмүүс хараад гутархаар юм байна хэхэ. Харандааны үзүүрээр ийм зүйл хийхэд урт удаан цаг хугацаа болон үнэхээр их хүч хөдөлмөр зарцуулна. Би лав энэ насандаа ийм зүйл хийж чадахгүй байхaa.

Сувд Тэмvvнд vнэн сэтгэлээсээ дурласан


МУИС-ийн утга зохиолын ажилтны нэгдvгээр дамжааны оюутан Э.Уянгатай ярилцлаа. Тэрбээр телевизийн олон ангит Хэцvv анги" киноны Сувдын дvрийг бvтээсэн юм.-"Хэцvv анги" гарч дууслаа. Сэтгэгдэл ямар байна?


-Сэтгэл амарч байна.

-Яагаад?
-Кино гарч байхад тvгшvvртэй байсан. Хvн болгон киноны vйл явдал яриулах гэнэ. Гадаадад байгаа найзууд интернэт болсонгvй, vргэлжлэлийг нь vзсэнгvй гэж уурлана. Автобусанд суух гэтэл нэг ах зогсоогоод "Сувдаа кино яаж тєгсєх вэ, ярихгvй бол явуулахгvй" гэсэн. Иймэрхvv байдал олон тохиолддог байлаа. Энэ бvхэнд "Та киногоо єєрєє vзвэл сонирхолтой" гэж хариулдаг байсан.

-Олон ангит кинонд тоглох мэдээж хэцvv. Шалгаруулалтад оролцож, тоглосон тvvхээс сонирхуулаач?
-"Цагийн хvрд" хєтєлбєрєєр олон ангит кинонд тоглох залуусыг шалгаруулж авна гэсэн зар явсан. Гэр бvлийнхэнтэйгээ зєвлєєд шалгаруулалтад орсон. Эхний шалгаруулалтад тэнцэж, тэгээд л тоглох болсон.

-Яаж шалгаруулж авсан бэ?
-"Хэцvv анги" киноны хэсгээс уншуулж ур чадварын шалгалт авсан. Кинонд тоглож дvрээ vлдээхсэн гэж мєрєєддєг байв. Мєрєєдлєє биелvvллээ.

-Аав, ээж тань ямар мэргэжилтэй хvмvvс байдаг вэ?
-Аавыг Г.Энхтєр, ээжийг Н.Байгаль гэдэг. Хоёулаа найруулагч мэргэжилтэй. Аав "Ядуугийн зовлон", ээж "Сарны нулимс" киног найруулсан. Багаасаа л кино урлагтай ойр єссєн. Миний бага нас аав, ээжийн ажилладаг телевизэд єнгєрсен. "Toг, тог хийдэг гутлаа ємсєєд явна" гээд л байнга дагаж зовоодог хvvхэд байв. Мєн хvvхдийн танин мэдэхvйн "Цоглог" хєтєлбєрийн хєтлєгч байсан.

-Зураг авалтын vед шантрах тохиолдол байв уу?
-Надад олдсон боломж гэдгийг сайн ухамсарласан учраас шантрах эрх байгаагvй. Зураг авалтын vед магтуулахаас илvv загнуулсан. Кино дууссаны дараа энэ бvхнийг нь бодоход тэд намайг хурцалсан юм билээ. Хэрэв загнуулаагvй бол сайн тоглож чадахгvй.

-Аав, ээж нь юу гэж байна?
-Аав, ээжээс эмээсэн. Хажууд нь суугаад кино vзэх гэхээр ичдэг байлаа. Vнсэлцэж, хєтлєлцєєд эвгvй зvйл багагvй бий. Ээж намайг магтаад байдаггvй л дээ. Гэтэл киног vзээд "Миний охин сайн тогложээ. Мэргэжлийн сургууль гэхээс илvv хобби маягаар хєгжvvлбэл дээр" гэж хэлсэн. Ээжийнхээ vгэнд урамшсан.

-Сувдын дvр Уянгаагийн зан тєрхтэй хэр ойр бол?
-Сонирхолтой ном уншихаар єєрийн эрхгvй vйл явдалд нь ордог. Vvнтэй адил киноныхоо дvрд итгээд дэндvv орсон байсан. Киногоо vзэж байхдаа энэ vгийг ингээд хэлчихгvй, тэгж инээхгvй яасан юм бол гэсэн алдаа, оноо багагvй харагдсан. Уянгаагаас тэс ондоо охины дvрийг гаргасан. Хайргvй гэхэд нь хайртай гээд байгаа Сувдын дvр хvмvvст ихийг бодогдуулсан. Єєрєєр хэлбэл Сувдын дvр Уянгаагийн зан аашаас єєр. Ямар ч байсан дурласан залуу нь хайргvй гэвэл ухаан алдатлаа араас нь гvйхгvй ээ, би. Сувдын дvрийг зарим хvмvvс сайн охин гэдэг. Зарим нь найзынхаа залууг булаалаа гээд vзэхгvй. Хvнийг маргалдуулж чадаж байвал чиний бvтээл амилжээ гэж бод хэмээн манай багш нар хэлдэг. Vзэгчид Сувдыг янз бvрээр ярьж байна гэдэг дvр сайн гарчээ гэсэн vг.

-Киноныхоо vйл явдалд орсон гэсэн. Арай Тэмvvнд vнэн сэтгэлээсээ дурласан юм биш биз дээ?
-Сувд гэдэг охин Тэмvvн хэмээх залууд дурласан. Сэтгэлд нь хоосон орон зай vvсгэсэн тэр залууд Сувд vнэн сэтгэлээсээ дурласан. Киноны явцад. Тvvнээс биш Уянга тvvнд дурлаагvй. Гэхдээ би Сувдын дvрийг хvчилж бvтээгvй. Амьдралд нь жинхэнэ утгаараа орсон.

-Ингэхэд Уянга жинхэнэ амьдралд хэр шохоорхож, дурладаг вэ?
-Залуу хvн болгон дурлаж, шохоорхдог. Vvний адил л шохоорхож, дурладаг. Одоохондоо найз залуугvй.

-Кинонд нvсэр баг ажилласан. Хамтрагчдаасаа ямар дvрд илvv хайртай байв?
-Зулаагийн дvрд хайртай. Билгvvн тэр хоёрын хайр сэтгэл ээдрээтэй ч аз жаргалтай тєгсдєг. Миний бодлоор энэ киног тэдний дvр чимсэн. Нєгєєтэйгvvр Дєлгєєний дvр байна. Тэрбээр уг дvрээрээ олон хvний хайрыг татсан. УГЖ Сvххуяг ахыг vнэхээр биширсэн. Анх хараад сайн уу гэж мэндэлж чадахгvй эмээж байлаа. Найруулагч жvжиглээд гэнгvvт л, тэрбээр дvрдээ хачин сайн ордог нь миний гайхшралыг тєрvvлсэн.

-Сургуулийнхан чинь яаж хvлээж авсан бэ?
-Хvмvvсийн анхаарлын тєвд орсон гэдгээ ойрын єдрvvдэд ойлгож байна. Сургуулийнхаа цайны газар ороод хуушуур идээд, автобусаар явахад зарим нь гайхдаг. Кинонд тоглохоор баян болдог гэдэг ойлголт манайд байх шиг байна. Нэг удаа "Бємбєгєр" худалдааны тєвд ээжтэйгээ хамт бээлий худалдаж авахад худалдагч нь "Хэцvv ангийн охин" захаар явж хувцас авдаг юм байна гээд л байсан. Энэ нь vзэгчид киноны vйл явдалд гvнзгий орсны шинж байх. Кино гарч байхад Орхон, Дархан- Уулд замын хєдєлгєєн зогсдог байсан гэж сонссон. Манай сургуулийн зарим оюутан "Сувд кинон дээр намхан, тарган харагддаг, амьдрал дээр єндєр туранхай юм байна" гээд л ярьдаг. Хааяа Сувдаа гэнэ. Тэгэнгvvт охид нь Уянга гэвэл чам руу харна гээд л инээлдээд байдаг юм.

-Кинонд тоглоод цалин авсан уу?
-Шагнал авсан. Том жvжигчин биш учраас шагналаа голоогvй ээ.

-Кино, клипэнд тоглох санал ирж байна уу?
-Билгvvний дvрд тоглодог Нармєнхтэй тєслийн сурталчилгаанд зураг авахуулж дууссан. "Гайз 666" хамтлагийн гишvvн Мягаа ах биднийг сонгосон. Мєн "Акапелла" хамтлагийн Тєрєє, дуучин Маралжингоо нарын дуулсан дууны клипэнд тоглох урилга ирсэн.

-"Хэцvv анги" киног vргэлжлvvлэх санал МVОНРТ-д олонтаа ирж байгаа гэсэн. Дахин тоглооч гэвэл тоглох уу?
-Тоглоно.

-Киноны зураг авалтын vед хичээлээ хэрхэн зохицуулж байв?
-Ихэнх зураг авалт зун vргэлжилсэн. Хичээл орсны дараа зураг авалт нэг cap vргэлжилсэн. Гэхдээ хичээлээ таслаагvй.

-Чєлєєт цагаа хэрхэн єнгєрєєдєг вэ?
-Найзуудтайгаа уулзаж, интернэтээр аялах дуртай.

-Утга зохиолын ангийг шvлэг бичдэг болоод сонгосон уу?
-Тийм ээ. Огторгуй ертєнцийн тухай биш єєртєє болон єрєєл бусдад зориулж шvлэг тэрлэдэг. Бичсэн шvлгээ багш нартаа vзvvлж амжаагvй. Нэгдvгээр дамжааны оюутан болохоор зарим багштайгаа танилцаж амжаагvй. Шvлгээ сайн бичээд номтой болно. Хэтийн зорилго маань сургуулиа амжилттай тєгсч сайн сэтгvvлч болох хvсэлтэй. Гадаадад суралцаад сурсан зvйлээ эх орондоо зориулъя гэсэн мєрєєдєл бий.

-"Хэцvv анги"-ийнхан сайн найзууд болсон байлгvй?
-Бид 2010 оны нэгдvгээр сарын 1-нд уулзаж шинэ жилээ тэмдэглэнэ. Байнга холбоотой байдаг.

-Vеийнхнээ хараад ямар сэтгэгдэл тєрдєг вэ?
-Єєрсдийгєє боловсруулах талаар анхаардаг болсон нь сайшаалтай. Гэхдээ аав, ээжийнхээ vгэнд орохгvй байгаа залуусыг хараад гайхдаг. Ахмад vеэ хайрлаж, хvндэлдэг байгаасай гэж боддог.
мэдээг www.ihemseg.com оос

Monday, January 4, 2010

oyutan bolson anhnii shine jil 2009 - 2010 on ezmz1










































oyutan bolson anhnii shine jilin zuraguudiig tavilaa. ajil garsnii bugdin oruulj chadsangui daraagin udaa guitseed oruulnaa.