Тэнгэр ниргэж тэнгис ширгэсэн ч бид найзууд

Хазгай гишгэж хальтарч унасан ч бид найзууд


Хайрандаа шатаж хагацаж нийлсэн ч бид найзууд


Холын хол сурахаар одсон ч БИД НАЙЗУУД

Saturday, January 9, 2010




Хөтөлд солонго татаж, гурван нар мандсан мэт харагдаж байгаа талаар бид мэдээлсэн. Мөн Дарханаас тэнгэрт хавирган сар мэт солонго татаж, таван нар харагдаж байна гэсэн мэдээлэл ирсэн юм. Харин нийслэлд өчигдөр солонго татаж харагдаж байсан гэнэ. Хөтөлд болж байгаа энэ гайхалтай үзэгдлийн талаар иргэд манайд мэдээлэл ирүүлсээр байна. Ингээд Хөтөлийн уншигчийн маань ирүүлсэн гэрэл зургийг харуулж байна. Уг гэрэл зургийг сонирхогчийн аппаратаар авсан тул илүү нарийн харагдахгүй байж болох талтай гэж буй ч гайхамшигтай сонин үзэгдэл болж буй нь тод харагдаж байна. Энэхүү өнөөдөр 11.36 цагт авсан энэ зургийг Хөтөл тосгоны Засаг дарга С.Энхтайван манайд илгээсэн юм.

Энэ талаар Одон орон, гeофизизийн судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Батмөнхөөс тодрууллаа.

-Дүн өвлөөр тэнгэрт солонго татах нь байгалийн онц үзэгдэл мөн үү. Ямар учраас өвөл солонго татдаг юм бэ?

-Зун борооны дараа солонго татдаг шүү дээ. Түүнтэй адилхан байгалийн үзэгдэл явагдаж байна гэж ойлгож болно. Нарны гэрэл борооны дуслууд дээр ойж солонго хэлбэрээр үзэгддэг шүү дээ. Өөрөөр хэлбэл, нарны гэрэл цасан ширхгүүд дээр ойж тэнгэрт солонго болон харагдаж байгаа юм. Хачирхаад гайхаад байх асуудал биш.


-Зуд болохын дохио мөн үү?

-Байгалийн үзэгдэл. Болж л байдаг процeсс шүү дээ.

Цаг агаар эрс хүйтрэхэд нарны гэрэл ойж гурав мэт харагдахыг монголчууд нар чихтэх гэж нэрлэдэг юм байна. Нарны хоёр талд чих мэт хоёр жижиг нар харагддаг учир ингэж нэрлэдэг. Монголчууд энэ үзэгдлийг эртнээс мэдэх бөгөөд хөдөөгийнхний хувьд нэг их гайхаад байхаар үзэгдэл биш гэж зарим хүн тайлбарлаж байна. Харин Улаанбаатарт утаа их байгаа учир тод харагдахгүй байгаа бололтой. Ж.ГЭГЭЭ

No comments:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа :D