Тэнгэр ниргэж тэнгис ширгэсэн ч бид найзууд

Хазгай гишгэж хальтарч унасан ч бид найзууд


Хайрандаа шатаж хагацаж нийлсэн ч бид найзууд


Холын хол сурахаар одсон ч БИД НАЙЗУУД

Wednesday, January 6, 2010

Сувд Тэмvvнд vнэн сэтгэлээсээ дурласан


МУИС-ийн утга зохиолын ажилтны нэгдvгээр дамжааны оюутан Э.Уянгатай ярилцлаа. Тэрбээр телевизийн олон ангит Хэцvv анги" киноны Сувдын дvрийг бvтээсэн юм.-"Хэцvv анги" гарч дууслаа. Сэтгэгдэл ямар байна?


-Сэтгэл амарч байна.

-Яагаад?
-Кино гарч байхад тvгшvvртэй байсан. Хvн болгон киноны vйл явдал яриулах гэнэ. Гадаадад байгаа найзууд интернэт болсонгvй, vргэлжлэлийг нь vзсэнгvй гэж уурлана. Автобусанд суух гэтэл нэг ах зогсоогоод "Сувдаа кино яаж тєгсєх вэ, ярихгvй бол явуулахгvй" гэсэн. Иймэрхvv байдал олон тохиолддог байлаа. Энэ бvхэнд "Та киногоо єєрєє vзвэл сонирхолтой" гэж хариулдаг байсан.

-Олон ангит кинонд тоглох мэдээж хэцvv. Шалгаруулалтад оролцож, тоглосон тvvхээс сонирхуулаач?
-"Цагийн хvрд" хєтєлбєрєєр олон ангит кинонд тоглох залуусыг шалгаруулж авна гэсэн зар явсан. Гэр бvлийнхэнтэйгээ зєвлєєд шалгаруулалтад орсон. Эхний шалгаруулалтад тэнцэж, тэгээд л тоглох болсон.

-Яаж шалгаруулж авсан бэ?
-"Хэцvv анги" киноны хэсгээс уншуулж ур чадварын шалгалт авсан. Кинонд тоглож дvрээ vлдээхсэн гэж мєрєєддєг байв. Мєрєєдлєє биелvvллээ.

-Аав, ээж тань ямар мэргэжилтэй хvмvvс байдаг вэ?
-Аавыг Г.Энхтєр, ээжийг Н.Байгаль гэдэг. Хоёулаа найруулагч мэргэжилтэй. Аав "Ядуугийн зовлон", ээж "Сарны нулимс" киног найруулсан. Багаасаа л кино урлагтай ойр єссєн. Миний бага нас аав, ээжийн ажилладаг телевизэд єнгєрсен. "Toг, тог хийдэг гутлаа ємсєєд явна" гээд л байнга дагаж зовоодог хvvхэд байв. Мєн хvvхдийн танин мэдэхvйн "Цоглог" хєтєлбєрийн хєтлєгч байсан.

-Зураг авалтын vед шантрах тохиолдол байв уу?
-Надад олдсон боломж гэдгийг сайн ухамсарласан учраас шантрах эрх байгаагvй. Зураг авалтын vед магтуулахаас илvv загнуулсан. Кино дууссаны дараа энэ бvхнийг нь бодоход тэд намайг хурцалсан юм билээ. Хэрэв загнуулаагvй бол сайн тоглож чадахгvй.

-Аав, ээж нь юу гэж байна?
-Аав, ээжээс эмээсэн. Хажууд нь суугаад кино vзэх гэхээр ичдэг байлаа. Vнсэлцэж, хєтлєлцєєд эвгvй зvйл багагvй бий. Ээж намайг магтаад байдаггvй л дээ. Гэтэл киног vзээд "Миний охин сайн тогложээ. Мэргэжлийн сургууль гэхээс илvv хобби маягаар хєгжvvлбэл дээр" гэж хэлсэн. Ээжийнхээ vгэнд урамшсан.

-Сувдын дvр Уянгаагийн зан тєрхтэй хэр ойр бол?
-Сонирхолтой ном уншихаар єєрийн эрхгvй vйл явдалд нь ордог. Vvнтэй адил киноныхоо дvрд итгээд дэндvv орсон байсан. Киногоо vзэж байхдаа энэ vгийг ингээд хэлчихгvй, тэгж инээхгvй яасан юм бол гэсэн алдаа, оноо багагvй харагдсан. Уянгаагаас тэс ондоо охины дvрийг гаргасан. Хайргvй гэхэд нь хайртай гээд байгаа Сувдын дvр хvмvvст ихийг бодогдуулсан. Єєрєєр хэлбэл Сувдын дvр Уянгаагийн зан аашаас єєр. Ямар ч байсан дурласан залуу нь хайргvй гэвэл ухаан алдатлаа араас нь гvйхгvй ээ, би. Сувдын дvрийг зарим хvмvvс сайн охин гэдэг. Зарим нь найзынхаа залууг булаалаа гээд vзэхгvй. Хvнийг маргалдуулж чадаж байвал чиний бvтээл амилжээ гэж бод хэмээн манай багш нар хэлдэг. Vзэгчид Сувдыг янз бvрээр ярьж байна гэдэг дvр сайн гарчээ гэсэн vг.

-Киноныхоо vйл явдалд орсон гэсэн. Арай Тэмvvнд vнэн сэтгэлээсээ дурласан юм биш биз дээ?
-Сувд гэдэг охин Тэмvvн хэмээх залууд дурласан. Сэтгэлд нь хоосон орон зай vvсгэсэн тэр залууд Сувд vнэн сэтгэлээсээ дурласан. Киноны явцад. Тvvнээс биш Уянга тvvнд дурлаагvй. Гэхдээ би Сувдын дvрийг хvчилж бvтээгvй. Амьдралд нь жинхэнэ утгаараа орсон.

-Ингэхэд Уянга жинхэнэ амьдралд хэр шохоорхож, дурладаг вэ?
-Залуу хvн болгон дурлаж, шохоорхдог. Vvний адил л шохоорхож, дурладаг. Одоохондоо найз залуугvй.

-Кинонд нvсэр баг ажилласан. Хамтрагчдаасаа ямар дvрд илvv хайртай байв?
-Зулаагийн дvрд хайртай. Билгvvн тэр хоёрын хайр сэтгэл ээдрээтэй ч аз жаргалтай тєгсдєг. Миний бодлоор энэ киног тэдний дvр чимсэн. Нєгєєтэйгvvр Дєлгєєний дvр байна. Тэрбээр уг дvрээрээ олон хvний хайрыг татсан. УГЖ Сvххуяг ахыг vнэхээр биширсэн. Анх хараад сайн уу гэж мэндэлж чадахгvй эмээж байлаа. Найруулагч жvжиглээд гэнгvvт л, тэрбээр дvрдээ хачин сайн ордог нь миний гайхшралыг тєрvvлсэн.

-Сургуулийнхан чинь яаж хvлээж авсан бэ?
-Хvмvvсийн анхаарлын тєвд орсон гэдгээ ойрын єдрvvдэд ойлгож байна. Сургуулийнхаа цайны газар ороод хуушуур идээд, автобусаар явахад зарим нь гайхдаг. Кинонд тоглохоор баян болдог гэдэг ойлголт манайд байх шиг байна. Нэг удаа "Бємбєгєр" худалдааны тєвд ээжтэйгээ хамт бээлий худалдаж авахад худалдагч нь "Хэцvv ангийн охин" захаар явж хувцас авдаг юм байна гээд л байсан. Энэ нь vзэгчид киноны vйл явдалд гvнзгий орсны шинж байх. Кино гарч байхад Орхон, Дархан- Уулд замын хєдєлгєєн зогсдог байсан гэж сонссон. Манай сургуулийн зарим оюутан "Сувд кинон дээр намхан, тарган харагддаг, амьдрал дээр єндєр туранхай юм байна" гээд л ярьдаг. Хааяа Сувдаа гэнэ. Тэгэнгvvт охид нь Уянга гэвэл чам руу харна гээд л инээлдээд байдаг юм.

-Кинонд тоглоод цалин авсан уу?
-Шагнал авсан. Том жvжигчин биш учраас шагналаа голоогvй ээ.

-Кино, клипэнд тоглох санал ирж байна уу?
-Билгvvний дvрд тоглодог Нармєнхтэй тєслийн сурталчилгаанд зураг авахуулж дууссан. "Гайз 666" хамтлагийн гишvvн Мягаа ах биднийг сонгосон. Мєн "Акапелла" хамтлагийн Тєрєє, дуучин Маралжингоо нарын дуулсан дууны клипэнд тоглох урилга ирсэн.

-"Хэцvv анги" киног vргэлжлvvлэх санал МVОНРТ-д олонтаа ирж байгаа гэсэн. Дахин тоглооч гэвэл тоглох уу?
-Тоглоно.

-Киноны зураг авалтын vед хичээлээ хэрхэн зохицуулж байв?
-Ихэнх зураг авалт зун vргэлжилсэн. Хичээл орсны дараа зураг авалт нэг cap vргэлжилсэн. Гэхдээ хичээлээ таслаагvй.

-Чєлєєт цагаа хэрхэн єнгєрєєдєг вэ?
-Найзуудтайгаа уулзаж, интернэтээр аялах дуртай.

-Утга зохиолын ангийг шvлэг бичдэг болоод сонгосон уу?
-Тийм ээ. Огторгуй ертєнцийн тухай биш єєртєє болон єрєєл бусдад зориулж шvлэг тэрлэдэг. Бичсэн шvлгээ багш нартаа vзvvлж амжаагvй. Нэгдvгээр дамжааны оюутан болохоор зарим багштайгаа танилцаж амжаагvй. Шvлгээ сайн бичээд номтой болно. Хэтийн зорилго маань сургуулиа амжилттай тєгсч сайн сэтгvvлч болох хvсэлтэй. Гадаадад суралцаад сурсан зvйлээ эх орондоо зориулъя гэсэн мєрєєдєл бий.

-"Хэцvv анги"-ийнхан сайн найзууд болсон байлгvй?
-Бид 2010 оны нэгдvгээр сарын 1-нд уулзаж шинэ жилээ тэмдэглэнэ. Байнга холбоотой байдаг.

-Vеийнхнээ хараад ямар сэтгэгдэл тєрдєг вэ?
-Єєрсдийгєє боловсруулах талаар анхаардаг болсон нь сайшаалтай. Гэхдээ аав, ээжийнхээ vгэнд орохгvй байгаа залуусыг хараад гайхдаг. Ахмад vеэ хайрлаж, хvндэлдэг байгаасай гэж боддог.
мэдээг www.ihemseg.com оос

No comments:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа :D